Х.Тэмүүжин ч бас хүч мөхөстсөн
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.08.17

Х.Тэмүүжин ч бас хүч мөхөстсөн

Хууль зүйн сайд байхдаа энэ салбарт өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэх гэж хоёр жил гаруйн турш ажилласан эрхэм бол Х.Тэмүүжин.

Салбартаа , “буг” бас хаан болчихсон архаг хуульч, прокурор, шүүгчдийн сэтгэлгээг шинэчлэх, өөрчлөхийн тулд тэр багагүй заналхийлэл, сүрдүүлэгт орж явснаа ярьдаг. Санаа зөв ч хэлбэр нь жаахан буруудсан хэмээн түүний ажлыг эдүгээ ярих нь бий. Гэвч энэ бүх хүч хөдөлмөр нь дараагийн Засгийн газар байгуулагдсанаар нуран унасан. Нэг намаас томилогдсон дараагийн сайд нь түүний хийсэн бүхнийг цуцалж, баллуурдаад орхичихсон. Тэр үеэс л Х.Тэмүүжин хүчгүйдэж буйгаа ойлгосон байх.

Өршөөлийн тухай хуулийг УИХ-аар батлахаар хэлэлцэж байх үед ч тэр авлига, албан тушаалтны хэргийг үүнд хамруулж болохгүй хэмээн чадлаараа эсэргүүцсэн гэнэ. МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаяр тэргүүтэн хуулийг хэдийнэ Цбаталсны дараа гэнэт “Бид үүнийг анхнаас нь эсэргүүцэж байсан. Гэвч батлуулахгүй байх геэд хүч хүрээгүй” гэсэн тайлбар хийсэн юм. Яг л тэдэнтэй адил эрхэм гишүүн хүч мөхөстжээ. Тэрбээр энэ тухайгаа “Авлигачдыг өршөөхгүй байх миний санат ажлын хэсэг, Байнгын хороо, чуулганы хуралдаанд бүгдэд нь унасан. Нөгөө шударга үнэний туйл болсон хуульчид байхгүй. Үнэн нүүр нь хэвлэлээр гардгаасаа тэс өөр. Хэлэх үг ч алга. МАН дуугүй хэлбэрээр дэмжчихээд одоо худлаа шоудах хэрэггүй. Нууц хуралдааны протоколийг ил болговол эмгэнэлт хошин шог, гайхшрал төрүүлнэ” хэмээн жиргэжээ. Эрхэм гишүүнд санал бодлоо илэрхийлэх, бухимдлаа тайлах, нэг ёсондоо хүч хүрэх хэсэг нь л цахим орон зай болсон бололтой.