"МОНГОЛ ХҮН-2020 ӨНӨӨДӨР, МАРГААШ" БАРУУН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
"МОНГОЛ ХҮН-2020 ӨНӨӨДӨР, МАРГААШ"
2015.08.17

"МОНГОЛ ХҮН-2020 ӨНӨӨДӨР, МАРГААШ" БАРУУН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

“Монгол хүн 2020 –Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт  чуулга уулзалтыг АН орон  даяар зохион байгуулж байна.

Монгол орныг нийт 5 бүст хуваан зохион байгуулах уг чуулга уулзалтыг Баруун бүсээс эхлүүлж,  өнөөдөр Увс аймгийн Улаангом сум, Увс нуурын хөвөөнд  “Монгол хүн 2020 – Өнөөдөр, маргааш... “ чуулган эхэллээ.

 Ардчилсан намаас зохион байгуулж байгаа Баруун бүсийн энэ чуулганд Монгол орны баруун бүст орших Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гэсэн 5 аймгийн, сум тус бүрийн АН-ын төлөөлөл ирж оролцож байгаа юм. Нийт 420 гаруй төлөөлөгчид Улс орны хөгжил, нийгмийн тулгамдсан асуудлаар санал бодлоо уралдуулан, бүтэн хоёр өдрийн турш чуулах юм. /2015.08.16-08.17/

“Монгол хүн 2020- Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт Баруун бүсийн чуулганы гол зорилго нь АН-аас 2012 онд дэвшүүлсэн “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн гурван жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо цэгнэх, ололт, амжилтыг нь улам баталгаажуулж, дутуу байгаа зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх  вэ, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулах вэ гэдэг дээр намын гишүүд, орон нутгийн төлөөлөгчдийн санал, санаачлагыг тусгахад  чиглэгдэж байна.

Баруун бүсийн чуулга уулзалтыг нээж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж, “Монгол хүн-2020-Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт илтгэл тавьлаа. Уг илтгэлд Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрх зүйн шинэчлэл, бүтээн байгуулалтад хэрхэн анхаарч ажилласан талаарх тоон мэдээллийг багтаасан байлаа.

Мөн Чуулга уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, АН-ын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт нарын албаны хүмүүс оролцож байна.

Монгол хүн 2020-Өнөөдөр, Маргааш... чуулга уулзалт яг одоо

 -Ажилтай орлоготой Монгол хүн- Өнөөдөр, Маргааш...

-Эрдэм боловсролтой  Монгол хүн-Өнөөдөр, Маргааш...

-Эрүүл чийрэг Монгол хүн –Өнөөдөр, Маргааш...

-Аюулгүй орчинтой Монгол хүн- Өнөөдөр, Маргааш...

-Эрх чөлөөтэй Монгол хүн – Өнөөдөр, Маргаан.... гэсэн 5 салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Ардчилсан нам Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө ийнхүү Баруун бүсийн төлөөллийг ажил хэрэгчээр цуглуулан улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд тулгамдсан, эгзэгтэй асуудлыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хэрхэн шийдэх асуудалд гарц хайж байна. Энд улс төр гэхээсээ илүү Улс МОНГОЛ-ынхоо хөгжлийн асуудлыг чухалчлан ярилцаж байгаа нь онцлог байлаа.