С.Одонтуяа гишүүн ширээний найзаа хогны аянд дуудлаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.08.18

С.Одонтуяа гишүүн ширээний найзаа хогны аянд дуудлаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ‪#‎хогbucketchallenge аянд нэгджээ.

Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд хотын залуусын дуудлагаар энэхүү аянд нэгдэж, ТҮК-ийн ажилчдад бэлэг тараажээ. Эрхэм гишүүн "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ-ийн зам талбайн 83 үйлчлэгчдэд үндэсний үйлдвэрийн тэмээний ноосон нурууны бүс бэлэглэсэн байна.

Аяны журмын дагуу тэрбээр дараагийн хүмүүсээ мөн дууджээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа #хогbucketchallenge-д нэгдэх дараагийн хүмүүсээр УИХ-ын гишүүн М.Зоригт, сумогийн их аварга Д.Дагвадорж, хийлч Ч.Дэлгэрцэцэг нарыг нэрлэжээ.