2015.08.21
Сурах бичгүүдийг нэгдсэн цэгт борлуулна
Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сурах бичгийн хүрэлцээ хангамж, үнэ өртгийн талаарх гомдлууд тасардаггүй.
Тэгвэл энэ байдлыг давтахгүйн үүднээс Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Ингэхдээ сурах бичиг зарах байнгын цэг ажиллуулж, нэг ч төгрөгийн нэмэгдэлгүй борлуулах юм байна. Уг цэгүүд ирэх сараас эхлэн 11 дүгээр сар хүртэл Номын цагаан өргөө, Багшийн хөгжлийн ордны гадаа талбайд ажиллах аж. Сурах бичгүүд 1900-3900 төгрөгийн үнэтэй байна.