”Хөршийн өдөр”-ийн арга хэмжээ 15.00 цагт эхэлнэ
”Хөршийн өдөр”-ийн арга хэмжээ
2015.08.22

”Хөршийн өдөр”-ийн арга хэмжээ 15.00 цагт эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд Хөршийн өдрийг энэ жилээс эхлэн тэмдэглэхээр болсон.

Энэ жилийн Хөршийн өдрийн арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт нийслэл даяар эхэлнэ. Нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулна.

Мөн хороо бүрт 80х180 хэмжээтэй “Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийг сурталчилсан зурагт самбар байрлуулах аж.

НИТХ-аас баталсан “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийг олон нийтэд сурталчлах, дүүрэг хорооны оршин суугчдад бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоог энэ өдрийг зохион байгуулж буй аж.