2011.01.03

Н.Энхболд: байнгын хороо хэвлэлийнхэнд ч нээлттэй байх ёстой

УИХ-ын дэд дарга Н.ЭНХБОЛДООС  дараах тодруулгыг авлаа.

-Дэгийн хуулийн төсөлд Байнгын хорооны хуралдааны дараа хурал даргалагч хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэсэн заалт байна. Энэ нь Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгоно гэсэн үг үү?

-Хаалттай ч, нээлттэй ч мэдээлэл хийж болно л доо. Байнгын хорооны хуралдааныг хаалттай хийх үү, нээлттэй хийх үү гэдгийг тухайн асуудлын онцлогоос шалтгаалж шийдээд явдаг шүү дээ. Бүгдийг хаалттай явуулна гэсэн зүйл байхгүй.

-Байнгын хороог хэвлэлийн-хэнд хаалттай болгох гээд байгаа юм биш үү?

- Би тэгэж ойлгохгүй байгаа.

-Байнгын хороо мэргэжлийн байх ёстой гэдэг үүднээс хаалттай явуулъя гэсэн санал АН-ын бүлэг дээр дэмжигдсэн гэсэн.Энэ нь хаалттай болгох нэг шалтгаан болоод байх шиг ?

-Аль ч Байнгын хороонд УИХ-ын ямар ч гишүүн орж үг хэлэх, санал хураалгах эрхтэй. Сонирхсон асуудлаар өөрийнхөө харьяалагддаггүй Байнгын хороонд орж үг хэлээд, мэтгэлцээд явдаг. Харин чуулганы хуралдаан дээр үг хэлэх бол шүүмжилж, улстөржихөөс биш Байнгын хорооны хурал шиг зарчмын зөрүүтэй санал гаргаад байх боломжгүй. Тиймээс Байнгын хорооны хуралдаан гишүүдэд одоо ч нээлттэй, цаашид ч нээлттэй байна. Сэтгүүлчдийн хувьд ч ялгаагүй сурвалжлах эрх нь нээлттэй байх ёстой. Хэлэлцэж буй асуудлаасаа шалтгаалаад хаалттай хуралдах болбол гишүүдийн олонхийн саналаар шийдээд явдаг шүү дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.