Европын сүүлчийн дарангуйлагч
2010.12.31

Европын сүүлчийн дарангуйлагч

Белоруссийн Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн гарч Александр Лукашенко дөрөв дэх удаагаа улиран сонгогдлоо. Уржигдар ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев түүнд баярын цахилгаан утас илгээсэн байна. Харин БНХАУ-ын дарга Ху Жинтао сонгуулийн албан ёсны дүн гарахаас хэдэн цагийн өмнө баяр хүргэсэн байна. Белоруссийн сонгуулийн төв хорооны даргын мэдэгдсэнээр сонгогчдын 80 хувь нь А.Лукашенкогийн төлөө саналаа өгсөн гэнэ. Гэтэл тус улсын сөрөг хүчнийхэн санал хураалт болсон өдрөөс эхлэн санал хураалт шударга бус явагдаж байгааг эсэргүүцсэн. Одоогийн байдлаар цуглаанд оролцсон 600 хүн шоронд хоригдож байгаа бөгөөд А.Лукашенкотой Еренхийлөгчид өрсөлдсөн таван нэр дэвшигч баривчлагдсан. Мөн 20-иод сэтгүүлчийг хорьсон. Сонгуулиас хойш Белоруссийн байдал нэлээд ээдрээтэй байна. Ерөнхийлөгч А.Лукашенко өнгөрсөн даваа гаригт хэвлэлийн бага хурал хийлгэхдээ сэтгүүлчидтэй хатуу хариуцлага тооцно хэмээн анхааруулсан юм. Хэвлэл мэдээллийнхэн ярьж, бичсэн зүйлдээ Белоруссийн хуулийн дагуу хариуцлага хүлээж, төр интернэтийг хяналтдаа авна гэсэн. Түүнээс хойш сөрөг хүчний вэб сайтууд ажиллахаа больсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын орнуудад Зул сарын баярыг тэмдэглэсэн. Харин белоруссчуудын хувьд нэлээд түгшүүртэй өнгөрсөн байна. Хүчний байгууллагынхан амралтгүй ажиллаж улс орон даяар баривчилгаа явагджээ. Уржигдар сөрөг хүчин болох Иргэний нэгдсэн намын байр болон дэмжигчдийнх нь гэрт нэгжлэг хийсэн. Тус намаас төрийн тэргүүнд өрсөлдсөн Анатолий Лебедько шоронд хоригдож байгаа. Тэрбээр шоронд ч тэмцлээ үргэлжлүүлж өлсгөлөн зарлачихаад байгаа. Цагдаа нар сөрөг хүчний удирдагчдын нэг В.Сивчикийн гэрийн хаалгыг эвдлэн дайран орох үед тэрбээр үзэл бодол нэгт нөхдүүд рүүгээ утасдаж энэ тухай мэдэгдэж амжсан гэнэ. Энэ бол сөрөг хүчнийхнийг дарж байгаагийн ганц хоёрхон жишээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар баривчилгаа үргэлжилж Белорусс шинэ оныг тун ч таагүй угтах нь байна. Дөрөв дэх удаагаа Еренхийлөгчөөр сонгогдсон А.Лукашенко дахин хүч хэрэглэж эхэллээ.Александр.Лукашелко 1994 оноос хойш Белоруссийн Ерөнхийлөгчийн албыг хашсан. Тэрбээр энэ албанд томилогдсон даруйдаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж төрийн тэргүүний сонгуульт хуга-цааг таван жил болгож, Ерөнхийлөгчөөр хэдэн удаа ч улиран сонгогдож болохоор Үндсэн хуулинд тусгасан. Хамгийн гол нь Белоруссийг Ерөнхийлөгчийн засаглалтай улс болгосон. Эдгээр шийдвэрүүдийг гаргахад парламентын зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. Өөрийг нь эсэргүүцэгчдийг хамгийн харгис аргаар дарсаар ирсэн. 1994 онд анх Белоруссийн Ерөнхийлөгчид нэр дэвшихэд хоёр ч удаа амь насанд нь халдаж байсан удаатай.

 

Тэр үед л Белорусийн сөрөг хүчнийхэн ямар аюултай хүн засгийнэрхэнд гарахаар санаархаж байгааг мэдсэн байна. Түүнийг Лиознотосгоны хажуугаар машинтай явжбайхад ирсэн "Ford"дотроос fan нээсэн байна. Сум А.Лукашенкогийн толгойны хажуухнаар өнгөрсөн гэдэг. Түүнээс хэдхэн хоногийн дараа Засгийн газрын ордон руу оруулаагүй гэдэг. Арай гэж ороход гурван туслахыг нь цагдаа нар зодсон байдаг. Гэвч тэр 1994 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 80.1 хувийн саналаар ялалт байгуулж Белоруссийн анхны төрийн тэргүүнээр сонгогдсон. Эрх мэдэлтэй болоод өөрийг нь эсэргүүцсэн хүн бүртэй хатуу тооцоо бодсон.А.Лукашенко дөрвөн удаа Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ байнга 70-аас дээш хувийн санал авч ялалт байгуулдаг онцлогтой. Гэтэл яагаад ч юм сонгууль болох бүрт олон нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан болдог. Тэрбээр Белоруссийн Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний командлагч, Белорусс, Оросын холбооны дээд зөвлөлийн тэргүүн. Харин барууныхан түүнийг Европын сүүлчийн дарангуйлагч гэдэг.

 

А.Лукашенкогийн төрсөн өдөр нь тодорхой бус. 1954 оны наймдугаар сарын 30, 31 гээд л баримт бичгүүдэд янз бүрээр бичигдсэн байдаг. Копыст хэмээх тосгонд төрсөн бегөөд ээж нь түүнийг ганцаараа өсгесөн. Могилёвын багшийн их сургуулийг дүүргэсэн, түүхийн багш мэргэжилтэй. Цэргийн алба хааснаас хойш хамтралд ажилласан. "Ударник", Тородец" хамтралын даргаар ажиллаж байхдаа улстөрд оржээ. Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт ид өрнөж байх үед А.Лукашенко Белоруссийн Дээд зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн. Өөрийг нь дэмжих хөдөлгөөн өрнүүлж сонгогдсон. Дээд Зөвлөлийн гишүүн байхдаа хээл хахуультай тэмцэх комиссын тэргүүн байжээ. Түүнийг ашиглан Белоруссийн Дээд зөвлөлийн дарга С.Шушкевичийг байнга шүүмжилж хэвлэлийнхний анхааралд орсон.

 

Түүнийг төрийн тэргүүн боло ноос хойш нэлээд хэдэн Белоруссийн улстөрч сураггүй алга болжээ. Хамгийн гол нь эдгээр хүмүүс нь сөрөг хүчний гишүүд бөгөөд А.Лукашөнкогийн явуулдаг бодлогыг дэмждэггүй байсан. Улстөрчид алга болсон хэргийн учир саяхнаас олдсон. Белоруссийн Ерөнхийлөгч олон улсын сонгуулийн стандарт болон хүний эрхийг зөрчсөн хэмээн олон улсын байгууллага нэлээд хэл ам хийсэн. Эцэстэа А.Лукашенко болон түүний хамтрагчдыг АНУ болон Европын Холбоо руу оруулахыг хориглох хүмүүсийн жагсаалтад оруулсан байна. Нөхцөл байдал нэлээд хүндэрсэн тул тэрбээр зарим улс төрийн хоригдлуудыг суллахаас өөр аргагүй болжээ. Удалгүй А.Лукашенко хамгийн гол түнш болох ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Б.Ельцин дараа нь В.Путин нартай нэг бус удаа ам мурийж улс орноо хүнд байдалд оруулах шахсан.Велсруссийн Ерөнхийлөгчийн хувийн амьдрал ч маш сонин. Албан ёсны эхнэрийг нь Галина Родионовна гэдэг. Гэвч олон жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон бөгөөд төрийн тэргүүний харшид бараг ойртдоггүй гэнэ. Белоруссийн Ерөнхийлөгч гурван хүүтэй. Хамгийн бага Николай нь зургаан настай бөгөөд Ирина Абельская хэмээх эмч бүсгүй Ерөнхийлөгчийн хүүг төрүүлжээ. Белоруссийн Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан тэрбээр А.Лукашенкогийн хувийн эмч байсан. Гэвч тэдний хооронд нэлээд зөрчилдөөн гарсанаас ажлаас нь халсан гэдэг. хүү Николайгаа хаашаа ч явсан дагуулдаг гэнэ.

А.Лукашенко цанаар гулгаж, хоккей тоглож, баян хөгжим дардаг. Минск хотын Спортын төв ордон дээр очиж байнга дасгал сургууль хийдэг. Энэ үеэр ордон руу хэнийг ч ойртуулдагГүйгээс гадна ойр хавийн орон сууцны айлуудад цонхоо онгойлгох, тагтан дээрээ гарахыг хориглодог гэнэ. Ерөнхийлөгч цана, хоккей сонирхдог, нэг үгээр хэлэхэд тун идэвхтэй амьдралтай хүн. Уго Чавес, Ху Жинтао, В.Путин, Фидель Кастрогийн найз А.Лукашенкогийн үйл ажиллагаа сүүлийн өдрүүдэд улам идэвхжсэн.

 

Шинэ жилийн баярын уур амьсгал давамгайлсан энэ үед Белоруссчууд л сэтгэл дундуур байна. Учир нь эмх замбараагүй байдал үүсгэсэн нэрийдлээр улс орон даяар даяар баривчилгаа өрнүүлж, сөрөг хүчнийхнийг намнах ажил ид явагдаж байна. Өчигдөр гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Андрей Санниковыг эхнэрийх нь хамт шоронд хорьж гурван настай хүүг нь асрамжийн газар өгсөн байна. Сонгуулийн дүнг эсэргүүцэгчид аргаа барахдаа сөрөг хүчнийхнийг хорьж байгаа шоронгийн өмнө цуглаан хийж эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. Ямар ч байсан АНУ болон баруун Европын ор-нууд Белоруссийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор ихээд байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.