Б.Бат-Эрдэнэ: Би ер нь уурладаггүй хүн шүү дээ
-Манай нөхцөлд хүүхдүүдээ машинаар хүргэж өгөхөөс аргагүй. Сүүлийн 14 хоногтгарсан гэмтхэргүүдхүүхэд рүү чиглэлээ?
Энэ яах вэ, охидуудаа л гээд байтал бүх юм эсрэгээр эргэсэн. Өрх гэр бүлийг авч явах ёстой, тэр үүргээ биелүүлж чадахаа байсан. Эрчүүдийг бэлтгэдэг арга, сургуулийн нэг нь монгол бөх. Монголчууд эрэгтэй хүүхэд гарвал миний хүү төрийн сайд болно гэж ерөөдөггүй, "Миний хүү бөх болно" гэдэг. Энэ нь юу хэлэв гэхээр миний хүү бөх болох юм бол сайн хүн, сайн аав, сайн эр нөхөр болно хэмээн бэлэгшээж ирсэн. Эрэгтэй хүүхэд бөх барилдаж өсдөг байсан сайхан уламжлалтай. Тэр бүхэн алдагдсаныг та бид өдөр болгон харж байна шүү дээ.
-Ёс жудгийг эрхэмлэдэг гэж монголчууд бөхчүүдээ хүндэлдэг. Сүүлийн үед аварга А.Сүхбат, гарди Б.Гантогтох нар эхнэрээсээ салж, залуу охинтой зугаалсан тухай мэдээ сонины нүүр чимж байна. Сүмогийн аваргууд ч чих халууцуулж байгаагаас таны ангийн нөхөр Д.Батбаяр гэр бүлээ орхиж, дуучин бүсгүйтэй хамтран амьдарсан гээд олныг шуугиулсан. Бөхчүүд олон нийтийн газарт танхайрч, үймээн шуугиан тарих явдал их байна. Ах хүн, багшийн хувьд тэдэнд сургаал хэлдэг үү?
,-Уламжлал алдагдаж, ёс жудгийг нэг их хайхралгүй зөвхөн амжилт хөөх явдал байна. Монгол бөхийн ёс жудаг алдагдсан. Гэхдээ монгол бөхийг олон түмэн үеийн үед өөрсдөө шүүж, засаж залруулж ирсэн. Тиймээс ч хэвлэл мэдээллээр хамгийн түрүүнд монгол бөхийн асуудал гарч ирээд байгаа нь учиртай. Монголчууд ярьдаг шүү дээ "Үгүй энэ чинь бөх хүн байж" гэж. Бөх хүн байж арай ч дээ гэсэн утгатай үг биз дээ. Гэхдээ нийгэм бүхэлдээ доройтчихоод байгаатай харьцуулбал, манай залуус муугүй гэж боддог. Сүүлийн үед бид МҮБХ-той хамтраад энэ талаар олон ажил зохиож байгаа.
-Нууц биш бол таны утасны төлбөр сард хэдэн төгрөг гардаг вэ. Ямар машин унаж байна. Шатахуунд сард хэдийг зарцуулдаг вэ?
-Миний амьдралдаа баримталдаг зарчим тансаг хэрэглээ биш. Аль болох зүй зохистой хэрэглээг эрхэмлэдэг. Гэхдээ би улс төрд орж ирэхээсээ өмнө хувийн хэвшилд зах зээлийн горимоор найз нөхдийн хамт ажиллаж байсан. Нийгмийнхээ жишигт чирэгдээд явж байсан хэрэглээний юм бий. Магадгүй "Ландкруйзер" унаа, байр орон сууц, хөөрөг, бусад зүйл байсан. Энэ жил би уриалга гаргалаа. Ямар ч гэсэн төрд алба хашиж байх хугацаандаа бид өөрийнхөө олсон, хувийн хөрөнгөөр авч хэрэглэж байгаа гэдэг талаас биш бусдад үлгэрлэе, жишээ үзүүлье. Хэрэглээнээсээ татгалзъя. Хот дотор би бага оврын машин унаж, явган алхдаг. Эх орны үйлдвэрийн "Дархан" нэхий дээлтэй, дулаан гутал өмсөөд алхаж явахад даарч хөрөөд сүйд болчихгүй. Таксины үйлчилгээ эрхэлдэг танил дүү нар бий. Тэдэн рүүгээ яриад, мөнгөө төлөөд хүргүүлдэг, Гишүүдэд үйлчилдэг дуудлагын машин байдаг ч олддоггүй. Тэгээд ч таксинаас хамаагүй үнэтэй. Төрийн албыг залгуулахад саадгүй явах, найдвартайг нь бодож, хуучин авсан унаа, зах зээлд борлогдохгүй болсон жийпээ унадаг гар утасны хувьд "Жи-мобайл", "Мобиком"-ын утас барьдаг. Утсаар их ярьдаггүй, Голдуу и-мэйл ,мессежээр холбоо барьчихдаг болохоор төлбөр бага гардаг.
-Хамт ярилцаж суугаа сэтгүүлч маань танд мессеж бичээд ярилцах цагаа тохирлоо гэхээр нь би үнэмшээгүй. Одоо ч гэсэн таныг мессеж бичиж, и-мэйл уншиж, бичиж, интернэтээр аялаад компьютерийн ард удаан сууна гэхэд итгэж өгдөггүй. Би буруу дүгнэжээдээ?
-Ойр дотныхон, ажил хэргийн танилууд гээд намайг мэддэг, таньдаг бүх л хүмүүстэй мессеж, эсвэл и-мэйлээр байнга харилцдаг.
-Та интернэтээр аялахдаа ямар сайтүздэг юм бэ?
-Google зэрэг гадаад сайт руу орж үздэг. Дотоодын хэдэн сайтыг нэг их үздэггүй юм. Манайхан ч тэгээд дандаа нэг рүүгээ дайрч давшилсан юм л бичих юм.
-Манай сонин УИХ-ын гишүүд 500 саяасаа, парламентад суудалтай намуудтөсвөөссанхүүжихээ татгалзвал төсөв хэмнэх боломжтой талаар асуудал дэвшүүлсэн. Та дэмжиж байна уу?
-Тэр мөнгө бидэнд хамаагүй шүү дээ. Зүгээр л саналаа өгдөг юм. Би бүхий л айл амьтнаар явж олон хүмүүстэй уулздаг. Иргэддээ хамгийн ойр байдаг. Биднийг тэнд очиход ааваа санасан айлын хүүхдүүд шиг л угтдаг. Төр, ард түмний харилцаа холбоог хамгийн ойр холбодог нь УИХ-ын гишүүд. Тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг л бид чуулганы танхимд ирж ярьдаг. Бусад бүх зүйл хуулийн дагуу. Тэр 500 сая төгрөгийг ингэж, тэгж зарцуул гэж бид гарын үсэг зурдаггүй. Гэтэл тэр мөнгийг бид шуудайлаад үүрээд явж байдаг мэт сурталчилгааг хэвлэлийнхэн гаргах юм. Та нарын санал, зөвлөмж хэрэггүй, бүх зүйлээ засаг төр мэднэ гэвэл хамаа алга. Заавал бидний нэрээр мөнгө хуваарилах шаардлагагүй. Сангийн яам тойрог бүхэнд оновчтой хувиарлалт хийдэггүй учраас л бид хашгирч,дуугарч байж хэдэн төгрөг гаргуулдаг хэрэг л дээ. Цалинд гар хүрэхгүйгээр давын өмнө хэмнэж болох зүйлүүдийг би дээр хэлсэн. Дотоодоосоо эх үүсвэр хайх хэрэгтэй. УИХ-ын танхимд би нэг зүйлийг онцлон хэлсэн. Чухал зүйл шүү. Цаг уурт зориудаар нөлөөлдөг ололтоо гүнзгийрүүлээч гэж. Өнгөрсөн оноос өмнө улсын хэмжээнд 10 хүрэхгүй экспедиц байсныг 26 болгосон юм. Одоо дахиад гурав, дөрөвхөн ширхэг экспедицтэй болчихвол Монгол орноор дайран өнгөрч байгаа үүлний бүтэц, бусад зүйлийг бүрэн шинжилж болно. Энэ бүхний ачаар нийт нутаг дэвсгэрийн хур тунадасны хэмжээ 28.8 хувиар нэмэгдсэн байдаг юм. Үүнийг анхаараач ээ л гэсэн, сонсоогүй. Хур тунадас арвин, өвс ургамал элбэг бол иргэдийн сэтгэл санаа тэнүүн байна биз дээ.
-Үүл буудаж хиймэл бороо оруулах аргыг үр дүнтэй гэх нь бий. Гэхдээ өнгөрсөн хавар зүүн аймгуудыг дайрч өн-гөрсөн байгалийн гамшиг сонгуулийн борооноос болсон тухай малчид ярьж байсан?
-Сонгуулийн өмнв болж байгаа бүх зүйлийг болохгүй гэдэг. Б.Бат-Эрдэнийн зохион байгуулсан экспедицийн гайгаар салхи, шуурга тавьж байна гэж Хэнтий аймгийнхан ярьж л байсан. Зөвхөн манайд биш дэлхийд байгалийн гамшиг үзэгдлийн давтамж нэмэгдсэн. Экваторын бүсэд нэг хэмээр дулаарахад.хоёр туйлд 12 градусаар дулаарч байгаа. Үүнээс шалтгаалж далай тэнгисийн усны температур нэмэгдэж хуй салхи босч байгааг тогтоосон шүү дээ. Энэ бүхнээс шалтгаалж дэлхийн 90 гаруй орон үүлэнд зориудаар нөлөөлж байгалийн үр шимийг нэмж байна. Ялангуяа урд, хойд хөрш манай орны нутгаар дайрч өнгөрөх үүлнүүдийг замд нь буудчихаад байгаа. Тэгээд ч "Хурын шим" төвийнхний судалгаагаар иргэдийн ная гаруй хувь нь энэ ажиллагааг үр дүнтэй гэж тодорхойлсон байна лээ.
-Хан Хэнтийн дархан цаазтай зарим газарт Б.Бат-Эрдэнэ аварга хайгуул, олборлолтын лиценз олгосон гэж нутгийн иргэд ярьдаг. Энэ үнэн юм үү?
-Өө, яахав. Янз бүрээр хэлнэ шүү дээ. Надад ямар ч ашиг тустай байсан яаж ч ядарсан алт ухаж, ан амьтан хороож, архи спирт зөөж явах хүмүүжил Б.Бат-Эрдэнэд байхгүй.. Ийм л тангарагтай хүн. спиртний наймаачин гэж намайг цоллож л байсан. Үзээд өгье гэсэн ч миний нэр дээр нэг ч лиценз байхгүй.
-Хоёр, гурван жилийн өмнө Хэрлэн голын голдрилыг өөрчлөх тухай ярьж байхад та Ц.Шаравдорж гишүүнтэй нэлээн маргаж байсан. Одоо та хоёрын харилцаа ямар байгаа вэ?
-Ажил хэргээр маргах зүйл байлгүй яах вэ. Хувь хүн, найз нөхдийн харилцаа тусдаа. Хувь хун Б.Бат-Эрдэнэ өөр. Гэтэл Хэнтий нутгийнхныг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бас өөр.
-Тэр үед Ц.Шаравдорж гуайн хэлсэн үг санаанаас гардаггүй. "Бат-Эрдэнийгийм бачимхан хорон дотортой гэж бодсонгүй" гэж уулга алдсан?
-Бачим гэдэг нь юу гэсэн үг вэ.
-Түүнийг Ц.Шаравдорж гуай л хэлэх байх. Хэрлэн гол одоо ямар байна вэ. Хөвөөгөөр нь яваад ирсэн хүмүүс халаглаж байхыг зөндөө сонслоо?
-Улаанбаатарын урдуур урсаж байгаа Туул ямар байна. Тэгээд л бодоод үз. Хэрлэн, Онон, Туул гурав Хан Хэнтийн нуруунаас эх авдаг. Энэ гурван голоо монголчууд хэзээнээс хамгаалж, шүтэж ирсэн. Гэтэл одоо юу болж байна. Голынх нь эх дээр алт, мөнгө ухаж, түймэр тавьж байна. Хэрлэн голын эх ундарга нь Хэнтийн нуруу. Одоо тун хэцүү байдалд орсон. Ер нь голын эхээс голдрил өөрчилнө гэдэг хэзээ ч бүтэшгүй.
-Өнгөрч буй хулгана жил төрийн өндөр албан тушаалтнуудад харш байлаа. П.Даш, С.Отгонбаяр, С.Эрдэнэ гээд олон хүн ял зэм сонслоо?
-Шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс үнэлэлт өгөх боломжгүй.Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Иргэд ярьж байгаа нэг зүйл бий.Цагдаа, шүүхийн байгууллага иргэдийг хохироож байна гэж. Аль аль нь анхаарах ёстой байх.
-Гишүүд ирэх хавар ёс зүйн дүрэмтэй болохоор төлөвлөж байгаа. Энэ дүрмийнтөсөлд бөх барилдахгүй, морь уяхгүй, бэлэг авахгүй гэх зэрэг заалтууд бий. Гэтэл барилддаг морь уядаг гишүүд парламентад нэг бус байна. Та барилдахаа больж, Г.Бат-хүү, Ч.Улаан нар морь уяхаа болих нь?
-Барилдахгүй гэдэг нь надтай холбоогүй байх. Би одоо нэгэнт барилдахгүй. гишүүд ёс зүйн дүрэмтэй байх ёстой. Ийм шаардлага бий. Гэхдээ хамрах хүрээг нь хязгаарлахаар ярьж байгаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.
-Морьуяж, бөх барилдахгүй байхаас илүү мөрийтэй тоглохгүй гэх заалт баймаар юм уу.Таныг мөрийтэй тоглодог тухай хэвлэлүүд бичиж байсан. Та хэр тоглоомчин бэ?
-Юу гэж ойлгоно дураараа л болохоос. Би тоглоомонд донтой хүн биш. Гэхдээ найз, нөхөдтэйгөө уулзаж учрахгүй зожигроод байдаггүй. Казино энэ тэрээр орж гардаг нь би биш.
-Уучлаарай. Та сонин хэвлэлд цөөн ярилцлага өгдөг. Биднэгэнттал засалгүй ярилцаж байгаа учраас тантай холбоотой зүйлсийг асуухгүй өнгөрөөж болохгүй нь. Таныг нийслэлд нууцказино ажиллуулдаг. МАХН-ын гишүүд байнгын үйлчлүүлэгчид нь гээд л хэдэн жилийн өмнө хэвлэлүүд шуугисан даа?
-Тийм зүйл байхгүй ээ. Сайхан гөрдөнө шүү дээ.
-Та Авлигатай тэмцэх газарт хөрөнгөө мэдүүлсэн байх. Танд эрхэлж байгаа бизнес юу байна. Аялал, жуулчлалын нэг компани бий байх аа?
-Байхгүй ээ. Хүнсний чиглэлийн хэдэн компанийг үүсгэн байгуулсан. Заримд нь хувьцаа оруулсан. Нийгмийн сайн сайхны төлөө нэг сургууль байгуулсан. Бололцооны хэмжээгээр ажиллаж байна. Манайх анхны олимпийн аварга төрүүлж чадсан шүү. Бахархаж л байгаа.
-Олимпийн аваргууд амжилтдаа бардаж, энд тэндхийн цайллага хэсч байна гэх шүүмжлэл гарч байна. Лондонгийн олимпийн бэлтгэл таг байна гээд л?
-Төр дэмжээд өгвөл монгол хүн амжилт гаргана гэдгийг биеийн тамирын салбар харууллаа. Бид 44 жил хүлээсэн амжилтдаа хүрлээ. Манайхан сайн яваагаа гоочлох дуртай л даа. Гэхдээ энэ манайхны язгуур чанар биш. Бид чинь буянтны буяныг даган баясна гэж бодож, залбирч явдаг ард түмэн шүү дээ. Манай залуучууд тэгж найр, наадам хэсэж яваа гэж бодохгүй л байна.
-Та нэг хүүтэй билүү?
-Үгүй, гурван охинтой.
-Аваргыг нутгийнхаа сувилагч бүсгүйтэй гэрлэж нэг хүүтэй болсон гэж дуулсан юм байна?
-Энд тэндээс Б.Бат-Эрдэнэ хүүгээ хөтлөөд явж байна гээд л ярина шүү дээ, Би УИХ-д орж ирээд олонд танигдах болсон хүн биш. Хорь, гучин жил олны өмнө ил яваа.
-Магадгүй таныг хүүтэй байгаасай гэх олны хүсэл, үзэгч фэнүүдийн чинь бодол байж болохюм?
-Тийм байхыг үгүйсгэхгүй ээ. Намайг Ж.Мөнхбат аваргатай худ ураг болгочихдог л байсан.
-Худ ургийн тухайд үнэн юм биш үү?
-Худлаа
-Охидуудаас чинь спортоор хичээллэдэг үү?
-Бий. Бүгд оролдоно. Гандболл, усан спортоор хичээллэдэг.