Геологийн төв лабораторийг Н.Тэгшбаяр удирдана
2015.08.27

Геологийн төв лабораторийг Н.Тэгшбаяр удирдана

ТӨХ-ны хуралдаанаар “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын удирдлагыг өөрчилжээ.

Тус лабораторийн захирлын үүрэг гүйцэттэгч П.Ариунболдыг чөлөөлж, Н.Тэгшбаярыг томилсон байна. Н.Тэгшбаяр өмнө нь Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан юм. Эрдсийн түүхий эд, байгаль орчны шинжилгээ аттестатчилсан, стандартчилсан загвар үйлдвэрлэлийн чиглэлээр үндэсний болон олон улсын төвшний Геологийн төв лаборатори ийнхүү албан ёсны удирдлагатай болж буй ажээ.