
УИХ-ын чуулган
2015.08.31
УИХ-ын хүндэтгэлийн чуулган болно
УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан хуралдуулахаар боллоо.
Тодруулбал, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан болох аж. Хуралдааныг есдүгээр сарын 13-ны ням гарагийн 11:40 цагт хуралдуулахаар тогтсон байна.