Хотын хүүхдүүд рүү хандсан сургалтын арга хэлбэр өөр
Энэ хичээлийн жилээс эхлэн “Мөрөөдлийн цэцэрлэг” цуврал нэвтрүүлгийг хүргэж эхэлсэн. Тус нэвтрүүлгээр дамжуулан СӨБ-ын шинэчлэлийн цөм хөтөлбөрийн агуулга, зорилго, багш нарын үйл ажиллагаа, хүүхдүүдийн сурах явцын тухай хүргэх юм.
Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
Танд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе
Та бүхэнд болон, танай телевизээр дамжуулаад бүх эцэг эхчүүд, багш нар, хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Өнгөрсөн жил “Мөрөөдлийн сургууль” нэвтрүүлгээр дамжуулаад сургалтын арга зүй, технологи, суралцах арга барил өөр болон яаж өөрчлөгдөж буйг болон цаашдаа сургууль хэрхэн хөгжих вэ гэсэн чиглэлээр нэвтрүүлэг хийж эцэг эхчүүдэд тодорхой ойлголт өгч чадсан. Харин энэ жил “Мөрөөдлийн цэцэрлэг” нэвтрүүлгээр дамжуулаад СӨБ-ын ач холбогдол нь юу вэ , хэрхэн өөрчлөгддөг , эцэг эхчүүд, багш нар юунд анхаарах вэ гэдэг бодлогын өөрчлөлтийг ард түмэнд, ялангуяа залуу ээжүүдэд хүргэж чадаж байгаад их баяртай байгаа.
БСШУЯ-наас хичнээн цөм хөтөлбөртэй вэ. Ямар шат дараалалтайгаар хэрэгжүүлэх вэ ?
Өнгөрсөн гурван жилд СӨБ, бага боловсрол, суурь боловсролын хөтөлбөрүүдээ бүрэн шинэчилсэн. Шинэчлэгдэж гарахдаа цөм хөтөлбөр нэрээр гарч байна. Яагаад гэвэл багш нар, эцэг эхчүүдэд боломж үлдээж байгаа. Сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн онцлогт тааруулан хүүхдийн хөгжлийн төлөө хөтөлбөрөө тодорхой хэмжээнд зохиох боломж үлдээж байна. Улаанбаатар хотын хүүхдүүд рүү хандсан сургалтын арга хэлбэр их өөр. Хөдөө орон нутгийн алслагдсан сумын хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр бас их өөр л дөө.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү