О.Баасанхүү Эрдэнэтэд хичээлийн шинэ жилийг угтаж байна
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.09.01

О.Баасанхүү Эрдэнэтэд хичээлийн шинэ жилийг угтаж байна

Өнөөдөр есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр.

Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд оролцсон бол УИХ-ын гишүүн хийгээд зарим яамдын сайд нар сонгосон сургуулиудынхаа нээлтийн ажиллагаанд оролцож байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Эрдэнэт хотын хүүхдүүдтэй хичээлийн шинэ жилээ угтаж байна.  Тэрбээр  "Ирээдүйн одод" цогцолборын нээлтэд оролцож хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлсэн бол удахгүй Орхон, Эрдэнэтийн цэцэрлэг, сургуулиудаар зочлох нь ээ.