Авлигын хэрэг дээр төр төмөр нүүрээ харуулах ёстой
Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлсэн үгийг хүргэж байна.
“Өршөөлийн хууль гарсантай холбоотойгоор гурван төрлийн маргаан гарч байна. Нэгдүгээрт: хуулийн байгууллагууд хэрхэн, яаж ажилладаг вэ.
Хуулийн байгууллагын үйл ажиллагаа дутмаг байгаа. Хуулиа мөрдөж ажиллахаас илүү субьектив хүчин зүйлүүд нөлөөлж байна. Тэр нь ямар нэгэн нөлөөллийн хүчин зүйл байгаа гэдэгтэй 100 хувь санал нийлнэ. Хуулийн байгууллага ийм байгаагийн гол эзэн нь УИХ өөрөө . Дураараа аашлах, өөрийн үзэмжээр хөдлөх боломжийг нь бүрдүүлсэн хууль гаргаж өгчихөөд тэрийгээ засахгүй байна.
Энэ хууль өөрөө хууль бус ажиллагаа явуулдаг хүмүүсийн зэвсэг болчихжээ. Тиймээс гарт нь байгаа зэвсгийг нь хүмүүнлэг, зохистой, ухаалаг болгоё гэдэг санаачлага гаргасан.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү