Н.Энхболд: Эдийн засгийн хүнд нөхцөлд хүүхдээр улстөржиж байна
УИХ-ын гишүүн Н.Энхболд
2012.09.13

Н.Энхболд: Эдийн засгийн хүнд нөхцөлд хүүхдээр улстөржиж байна

УИХ-ын гишүүн Н.Энхболдтой шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдээс өвөрмөц, шинэлэг болж чадсан байна уу?
-Мэдээж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой хэмжээгээр шинэ зүйл туссан. Гэхдээ өмнөх төрийн ажлыг зогсоогоод, цоо шинээр бүхнийг эхэлнэ гэж байхгүй. Аливаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр өмнө нь хийж байсан зүйлсэд тулгуурлаж, хэрэгтэй ажлыг нь үргэлжлүүлж, хэрэггүйг нь засахад чиглэсэн байдаг.Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр ерөнхийдөө иймэрхүү л юм байна лээ. Манай улсын өмнө тулгарч буй бэрхшээл, сорилтууд адилхан. Тиймээс аль ч Засгийн газрын мөрийн хөгөлбөр хоорондоо адилхан байж таарна. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт манай намын мөрийн хө-төлбөрт тусгасан зүйлтэй ижил заалт олон байна лээ.Гэвч хэрхэн дүгнэх,хэрэгжүүлэх арга зам ньөөр байж таарна. Бидэндтараасан мөрийн хөтөлбөрийг үзэхэд тоо баримтцөөтэй, дийлэнхдээ биелэлтнь тодорхойгүй, хожимшүүмжлэхэд төвөгтэй болсон байна. Өөрөөр хэлбэл,биелэгдэх эсэх нь мэдэгдэхгүй нүүгэлтсэн хөтөлбөр болж. Энэ талаарманай бүлгийн гишүүдшүүмжлэлтэй хандажбайгаа.
-Мөрийн хөтөлбөрийн үр дүн нь тодорхойгүй байна гэсэн үг үү?
-Тийм. Ирэх дөрвөн жилд ийм үр дүнд хүрнэ гэдгийг тодорхой заах хэрэгтэй.
-МАН ард түмний 40 гаруй хувийн саналыг авсан. Гэтэл МАН-ын мөрийн хөтөлбөрөөс тусгаагүй нь их учир дутагдалтай юм шиг санагдаж байна. Сонгогчид намд гэхээсээ илүү мөрийн хөтөлбөрийг нь харж саналаа өгдөг шүү дээ?
-Зөвхөн манай намын мөрийн хөтөлбөрөөс оруулаагүйгээр зогсохгүй, АН-ынхан намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө олон зүйлийг оруулаагүй байна. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс бараг 80 гаруй хувь нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусаагүй байна гэдэг шүүмжлэл гарч байгаа.Ард түмний 40-өөд хувь нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгсөн. Гэтэл Монголын ард түмний 40 хувийн саналыг авсан намын хөтөлбөрөөс оруулахад болохгүй юм байхгүй шүү дээ. Жаахан арчаагүй л зан гаргалаа. АН-ынхан манай намын мөрийн хөтөлбөрт туссан зүйлүүдийн адил заалтуудыг нь зөвхөн өөрийнхөө намын нэрээр оруулчихсан байх жишээтэй.
-АН-ынхан хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгнө гэж байна. Гэтэл МАН-ынхан бас 21 мянган төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад олгох хэрэгтэй гэж байна. Ингэж шоудах хэрэгтэй гэж үү?
-Уг нь УИХ-ын сонгуулийн өмнө бид нийгмийн халамжтай холбоотой амлалтуудыг өгөхгүй гэж ярилцсан. Гэтэл гурван сарын өмнө ярьж байснаасаа 180 градус эргэчихлээ. Ийм үзэгдэл ч сүүлийн үед моод болж дээ.АН-ынхан халамжийн хуулиудыг оновчтой болгоё, нүдийг нь олж зорилтот бүлгүүдэд халамж өгч байя гэж ярьж байсан. Гэтэл Хүүхдийн мөнгө АН-ын брэнд гэж ойлгодог учраас орон нутгийн сонгуулийн өмнө энэ төслийг оруулж, хүч түрээд явж байна.
-Та бүхний 21 мянган төгрөг ч мөн адил сонгуулийн шоу биз дээ?
-Бидний ярьж буй 21 мянган төгрөг үүнээс өөр. Бид УИХ-ын сонгуулиас өмнө ярьж байсан хүрээндээ л байгаа. Түүнээс биш орон нутгийн сонгууль болох гэж байна гээд ийм зүйл яриагүй.Халамжийг хавтгайруулж олгохоос зайлсхийж,аль болох халамж шаардлагатай тэр хэсэгт мөнгө өгьегэсэн зорилготой хуулийнтөсөл боловсруулсан юм.Монголчуудын амьдралхоорондоо өөр. Боломжтой айлын хүүхдэд заавал халамжийн мөнгө өгөх шаардлагагүй. Энэ нь бас л хавтгайруулсан халамж болж таарна. Гэтэл халамжийн мөнгө шаардлагатаи ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд манайд зөндөө бий. Тэдэнд энэ мөнгийг олгоё гэж бодсон юм. АН-ынхан эдийн засаг хүнд нөхцөлд хүүхэд гэдэг нэрийн дор улстөржиж байна.
-Манай улсад халамжийн тогтолцоо үнэхээр шаардлагатай гэж үү?
-Шаардлагатай хэсэг байна. Орон нутаг, тойрогтоо ажиллаж байхад 21 мянган төгрөгөөр амьдралаа зал-гуулж байсан хүн олон. Энэ мөнгийг өгөхгүй болсноор амьдрал нь муудсан өрхүүд ч зөндөө.Мөн зарим хүн бидэнд 21 мянган төгрөг мэдрэгддэггүй, төдийлөн шаардлагагүй гэж хэлэх ньч бий. Тиймээс оновчтой, л халамжийн мөнгийг өгье гэж байгаа. Өнөөдөр цалингүй, орлогогүй хүмүүс зөндөө. Тэднийг ямар нэгэн ажил олж хий гээд шахах нь нийгэмд асуудал үүсгэнэ . шүү дээ.
-МАН-ын бүлгийг өнөөг хүртэл зөвшөөрөхгүй байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл танай намын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Бүлэг байгуулагдсан. Бүлгийг УИХ байгуулдаггүй, сонгуулийн үр дүнгээр байгуулдаг. МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй, үйл ажиллагааг нь явуулахгүй боомилж байгааг л зогсоох хэрэгтэй. Бид хуулийн хүрээнд ажиллаж байна. Цэцэд шаардлага тавьсан.
-УИХ-ын зарим гишүүн УИХ-ын тухай хууль санаачилсан. Гэтэл олонхын бүлэг уг хуулийг хэлэлцэхгүй гэж бойкотолж байгааг юу гэж ойлгох вэ?
-Манай намын бүлгийг байгуулах асуудлыг олонхын бүлэг авч хэлэлцэхгүй, хуруугаа хөдөлгөхгүй удаан үргэлжилбэл цаашдаа яах вэ гэдгээ бид бодож байна. Янз бүрийн арга байж болно. Хамгийн гол нь бид нийгмийг талцуулж, үймээн дэгдээхгүй тайван амгалан замаар ойлголцъё гээд тэвчээртэй хандаж байгаа. Энэ байдал удвал юунд хүргэхийг хэлж мэдэхгүй. Ер нь бидэнд бодож төлөвлөсөн зүйлүүд бий. Түүнийг яримааргүй байна. Бидний шийдвэр нийгмийн тогтвортой байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлчих вий дээгэдэг болгоомжлол байна. Үүнийг олонхын бүлэг мэдрэх хэрэгтэй. Энэ үйл явц цаашид үргэлжилбэл нийгэмд эвгүй уур амьсгал бий болох нь ойлгомжтой.
-Танай намынхныг 21 мянган төгрөг олгох хуулиар Завсарлага авах хуулийг тохиролцож байгаа гэсэн яриа байна?
-Завсарлага авах хуулийг бид ямар ч аргаар баталж болно. Бид үүнд нэг их хатуу зогсоод, завсарлагын тухай хуулийг өөрчилбөл амиа хорлоно гээгүй. Завсарлага авах хууль цөөнхийн үйл ажиллагааг зохицуулах, цөөнхийн үгийг, сонсох хамгийн хүчтэй хэрэгслүүдийн нэг мөн.Гэхдээ зөвхөн энэ асуудлуудаас болоод бусад асуудлыг зогсоохыг хүсэхгүй байгаа. Аливаа асуудлыг багцаар нь яриад хуулийн дагуу бие биетэйгээ ойлголцож, хүндлээд итгэлцэж явах гольдрол руу оръё гэдэг үүднээс бүлгийн дарга нар зөвшилцөл, хэлцлийг хийж байна.
-МАН-ын бүлгийн асуудлыг энэ долоо хоногт ярих болов уу?
-Бид шаардлага тавьдгаараа тавина. Харж л байя.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.