Ц.Даваасүрэн: Үүний хөөрөгдлийг дэвэргэе гэвэл хүүхдийн мөнгийг тусад нь олгож болно
2010.07.19

Ц.Даваасүрэн: Үүний хөөрөгдлийг дэвэргэе гэвэл хүүхдийн мөнгийг тусад нь олгож болно

-Төсвийн тодотголыг гишүүд наадамдаа яарсан сэтгэлээр хавдаж, хурдан батлах шиг санагдсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? Төсвийн зардлыг хумиж чадав уу?

-Харин   ч   удсан   юм   бишүү.  Аль  тавдугаар  сард  өргөн барьсан тодотголын төслийг бараг хоёр cap шахуу хугацаанд хэлэлцэж баталсан. УИХ,   Байнгын  хороодоос   ажлын   хэсэг гарч нилээд нухацтай хэлэлцсэн гэж бодож байна. Зардал хэмнэлтийн   хувьд   гэвэл   төсвийн байгууллагуудын урсгал зардлыг 6.3    тэрбум    төгрөг,    УИХ-ын гишүүдийн төсвийг 760 сая төгрөг, Засгийн газрын нөөцийг 10 тэрбум төгрөгөөр   тус   тус бууруулж баталсан. Мөн намрын чуулганд 2011 оны төсвийн төсөл өргөн барихдаа төрийн захиргааны байгууллагуудыг   оновчтой   бүтцэд шилжүүлэх,  ажлын давхардлыг арилгах арга хэмжээний боловсруулсан саналыг зардлын хэмнэлтийн саналтай хамт өргөн мэдүүлэх үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн.

-Төсвийн зардлыг илүү хумиж болох байсан гэж гишүүд дуугарч байна. Ийм боломж байсан юм уу?

-УИХ-аас      гарсан      ажлын хэсгээс зарим шаардлагагүй орон тоог тухайлбал, дэд сайд, орлогч дарга нар гэх мэтийн орон тоог цөөлөх санал оруулж ирсэн нь улс төрийн дэмжлэг аваагүйд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Энэ мэт шаардлагагүй гэж яригдаад бай-гаа орон тооны асуудлаа ирэх аравдугаар сард Засгийн газрыг оновчтой, хэмнэлттэй бүтцээр ажиллах санал оруулж ирүүлэхдээ анхаараарай гэсэн чиглэлийг УИХ-аас өгсөн байгаа. Өөр нэг анхаарах асуудал бол хавтгайрсан халамжийг цөөлж, очих ёстой нийгмийн орлого багатай хэсэгт хандуулах замаар зардлыг хэмнэх боломж байгаад анхаарах ёстой гэж бодож байна.

-Төсвийн алдагдлыг ДНБ-ний таван хувиас хэтрүүлэхгүйн тулд 57 тэрбум төгрөгийн ажлыг дараа он руу шилжүүлж байгаа гэсэн. Гэтэл алдагдал ДНБ-ний 6.4 хувьд хүрч 642.2 тэрбумтөгрөгт хүрчээ. Юунаас болов. ОУВСантай тохирсон хэмжээгээ зөрчиж байгаа юм биш үү. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Олон улсын валютын сантай төсвийн алдагдлыг хэмжээг тохирохдоо Банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж төсөвт тусгасан 100 тэрбум төгрөгийг хасаж тооцохоор тохирсон юм. Энэ дунг хасахад төсвийн алдагдал ДНБ-ний таван хувиас хэтрэхгүй байгаа. Нэгдсэн төсвийн нийт алдагдлаас 100 тэрбумыг хасаад тооцох ёстой.

-Төсөвт хүүхдийн мөнгийг тусад нь суулгах талаар ярьж байсан. Үнэхээр суулгах боломж бий юу. Төсөв даах уу?

-Хүний хөгжлийн сангаас иргэн бүртээ бэлэн мөнгө өгөөд дээрээс нь хүүхдэд давхардуулаад тусад нь бэлэн мөнгө өгнө гэвэл төсөв, эдийн засаг энэ ачааллыг даахгүй. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа зогсоогоод, үнийн хөөрөгдлийг дэвэргэе гэвэл ийм арга хэмжээ авч болох л доо. Хөгжил л удааширна.

-Чуулганаар"УтаагүйУлаанбаатар" зэрэг хөрөнгө шаардсан том хөтөлбөрүүдийг батлаад байна. Энэ талаар 2012 оноос хойших улсын төсөв хэцүүднэ гэж яригдсан. Баталсан төсөл, хөтөлбөр хоёр жилийн дараа төсөв хэцүүдэхэд нөлөөлөх үү?

-Төсвийн хөрөнгөөр энэ хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлж, хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй. Өөр эх үүсвэрээр дийлэнхийг нь шийдэх байх. "Утаагүй Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2010-2012 онд л гэхэд 8.8 их наядтай тэнцэх төгрөгийн хөрөнгө гаргах юм байна. Эхний жил нь дундаасаа өнгөрч байгаа учраас энэ жил нэг их асуудал шийдэж чадахгүй нь тодорхой. Тэгвэл 2011-2012 онд нөгөө алдартай 1.5 сая төгрөг, бусад улс төрийн амлалтыг шийдвэрлэхэд 6.5 их наяд төгрөг гаргаад, мөн жил тутам 4.4 их наядтай тэнцэх хөрөнгө босгож утаагүй болгож чадах уу. Энэ бүгд чинь нийлээд 2011 онд л гэхэд манай одоогийн улсын төсвөөс дөрөв дахин их хөрөнгө болох юм. Тэгэхээр төсвийн хөрөнгөөр шийдэх боломж харагдахгүй байгаа. биз.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.