Ирэх хавар гурилаа 670-700 төгрөгөөр авна
2008.12.12

Ирэх хавар гурилаа 670-700 төгрөгөөр авна

Атрын III аяны үр дүнд манай улс өөрийн дотоод хэрэгцээгээ хангачих улаанбуудайн нөөцтэй  болсон билээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газраас нөөцлөх нэг тонн улаан буудайг 400 мянган төгрөгөөр худалдаж авахаар санал оруулж иржээ. Ингэснээр  нэг кг гурилын үнэ 670-700 төгрөгөөр авах боломжтой болох юм. Энэ нь өнөөдөр дэлхийн зах зээл дээр улаанбуудайн үнэ буурсаар байгаа нөхцөлд тохирох үнэ бус үнэндээ хэт өндөр .үнэтэй байна.  хэмээн нилээд  гишүүд үзэж байлаа.


Тухайлбал, Д.Арвин гишүүн "Хоёр хөршийн зах зээл дээр улаан буудай хямд байна. Тэр бүхнийг оруулж ирж төрийн мөнгөөр бизнес хийхээ боль” хэмээлээ. Харин Л.Гантөмөр гишүүн "Тариаланчдын гар дээр энэ мөнгийг яаралтай өгөх нь зүйтэй" гээд анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг гишүүд дэмжив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.