ОБЕГ-аас дүүргүүдийн дарга нарыг шагнав
2015.09.17

ОБЕГ-аас дүүргүүдийн дарга нарыг шагнав

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзав.

 Т.Бадрал уулзалтын үеэр гамшиг осол, гал түймэр, байгалийн аюулт үзэгдэл, үер усны хүнд хэцүү  үед нийслэлийн төр захиргааны байгууллагууд, дүүргүүд, түүний харьяа газрууд Онцгой байдлын албаныханд тусалж дэмдэгт талархал илэрхийлээд цаашид харъяалах дүүргийнхээ онцгой байдлын хэлтсүүдийн техник, тоног төхөөрөмж, зэвсэглэмжийг сайжруулах, олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд зохих төсөв хөрөнгө гарган идэвхтэй ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт  уриалав. Энэ нь Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой болохыг зориуд онцлон хэлсэн.

Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад оруулсан хувь нэмрийг үнэлж Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг “Онцгой байдлын төлөө” хоёрдугаар, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарыг “Онцгой байдлын төлөө” гуравдугаар зэргийн тэмдгээр шагнасныг тус тус гардууллаа.