Би хэнд ч дарамтлуулахгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.09.25

Би хэнд ч дарамтлуулахгүй

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс тодрууллаа.

- Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр БСШУ-ны дэд сайд Б.Тулга УИХ-ын гишүүн О.Баасанхүүг боож унагажээ гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ тал дээр та огт тайлбар хийсэнгүй. Яг юу болсон юм бэ?

-Хүнийг бооно, унагана гэдэг чинь гэмт хэрэг биз дээ. Гэмт хэргийг олон нийтэд гүтгэх маягтай гаргаж байгаад харамсч байна. Би хуульч хүн. Тиймээс аливаа зүйлийг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэхээ мэднэ. 1997 оноос хойш 2012 он хүртэл өмгөөллийн ажил хийсэн. Тухайн үед би янз бүрийн хэргүүдийг л өмгөөлж явлаа. Нийгмийг цочроосон, нийгмийн дуулиан шуугиан болсон асуудлуудыг ч өмгөөлж ирсэн. Намайг хэн ч дарамталдаггүй юм. Би хэнд ч дарамтлуулахгүй.

Хэрвээ намайг дарамталлаа гэхэд түүнд нь хариу барьчих эрх зүйн ухамсар надад бүрэн бий. Би “25 жилийн нөхөрлөлөөсөе болилоо" гээд яагаад бичиж болдоггүй юм. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёр чинь 25 жил нөхөрлөчихөөд “Нүүрс” хөтөлбөрөөсөө болоод хачин юм болоод сууж байгаа биз дээ.

-Ер нь бол уг мэдээллийг та үгүйсгэж байгаа ч баттай гэдэг зүйлийг ярьж байна. Ялангуяа таны твитер дээрээ бичсэн үгс улам батлаад байна л даа?

-Жиргээ гэдэг чинь бор шувуу гэсэн үг. Бор шувууны үгээр ингэж болохгүй ээ. Үүнийг тоолгүй хаячих л даа. Ялангуяа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахаар өргөн барьсантай холбоотойгоор надад зөндөө л нэр хоч, гүтгэлэг, доромжлол ирнэ. Өнөөдөр Монгол Улсын  Үндсэн хуулийн цэц нь улс төржчихсөн сууж байна.

Сая хэсэг нөхдүүд Үндсэн хууль зөрччихлөө гээд цэцэд өргөдөл өгсөн чинь С.Баярцогт чамд ажил өгөх гэж байгаа учраас Үндсэн хууль зөрчөөгүй байна гэдэг хариу өгсөн байна лээ. Үүнийг юу гэж ойлгох юм.

-Таны яриа сэдвээсээ хазайгаад явчихлаа. Таныг үнэхээр Б.Тулга дэд сайд боож унагасан юм уу?

-Тийм зүйл болоогүй.

-“Өнөөдөр төрөөс бие хамгаалагч гаргуулах шаардлага гарав” гээд жиргэсэн байсан...

-Төрийн хамгаалалт гэдэг чинь зүгээр л төрийн хамгаалалт. Төрөөс хамгаалалт авъя гэдэг чинь шал өөр асуудал. Юуг хамгаалалтад авах юм гээд зөндөө юм бий. Төрийн хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж жиргэсэн. Тэр цэц чинь дайраад байгаа юм чинь яах юм.

-Цэц тоохгүй байна гээд хамгаалалт аваад байгаа юм уу?

-Хуулиараа Байнгын хороо долоо хоногийн дотор шийдэх ёстой. Нэгдсэн чуулганаар долоо хоногийн дотор оруулах ёстой, тийм үү. Нэгдсэн чуулган зарлаагүй байсан ч гэсэн Байнгын хороо хуралдах ёстой. Гэтэл долоо хоногийн дотор хуралдах ёстой Байнгын хорооны хурал болсонгүй.

Ийм нөхцөлд би төрийн хамгаалалтад орохоос өөр замгүй болчихож байгаа л даа. Би хуулийн хамгаалалтыг хүсч байна. Гэх мэтчилэнгээр тодорхой хэмжээний бухимдал илэрхийлсэн, маазарсан зүйлийг дэвэргэж болохгүй. Үүн дээр ач холбогдол өгөхөө больё.

-Таныг сайд болохоор нэлээд гүйсэн ч тэр нь бүтээгүй болохоор намдаа гомдоод яваа гэх юм. Байнгын хорооны дарга байж заавал сайд болох гэж зүтгэх хэрэг байсан юм уу?

-Энэ яриаг хэн гаргасныг мэдэх үү.

-Танай нам дотроос л гарсан байх. Ялангуяа тантай ойр хүмүүс л байх...

Албан тушаалын хэнээтэй, албан тушаалын дээд зэргийн дон тусчихсан хүмүүсийн үг байхгүй юу.

- Ийм яриаг сайд болсон болон сайд болох гэж байгаа хүмүүс гаргасан байхгүй юу. Би Ерөнхий сайдыг огцруулж Засгийн газрыг байхгүй болгоно гэж ярьчихаад дотор нь ороод явах юм уу. Зургаан сайдыг огцруулаагүй, дараагийн сайд яригдаагүй байхад би “ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг Л.Пүрэвсүрэн сайдтай чинь хамт огцруулна” гэчихээд ЗГХЭГ-ынхаа даргын доор ажиллах юм уу.

Албан тушаалын хэнээтэй, албан тушаалын дээд зэргийн дон тусчихсан хүмүүсийн үг байхгүй юу. Намайг албан тушаалгүй болчихвол үхчихвий гэж бодоод байна. Өөрсдийнхөө бодлогыг хүнд тулгах шаардлагагүй байхгүй юу.

-Өргөдлийн байнгын хорооноос “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоогдэмжижажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс ямар дүгнэлтэд хүрэв?

-Өргөдлийн байнгын хороо нь иргэдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэх ёстой. Өргөдлийг хамгийн доод шатнаасаа дээд шат хүртэл сэтгэл гарган шийдвэрлэсэн тэр үед л бүрэн шийдвэрлэгдлээ гэж ойлгож болно. Өнөөдөр хувийн шинжтэй өргөдлүүдийг хууль эрх зүйн орчин, төсөв санхүү нь байдаг бол тухайн газрын Засаг дарга нь шийдчих ёстой юм билээ.

Жишээлбэл, ахмад настан нүүрсний хөнгөлөлт эдэлье, гэр олгооч, картын талон авъя гэснийг хороо, багийн Засагдаргын хэмжээнд шийдчихмээр юм шиг боловч харамсалтай нь манайд энэ чигийн хууль эрх зүйн орчин нь алга. Нөгөө талдаа багийн дарга, хэсгийн ахлагч нар өөрсдөө эмзэг бүлгийн хэмжээнд оччих гээд байна. Тэд тодорхой эрх мэдэл байхгүй. Цаашлаад нэг хэсгийн ахлагч 192 мянган төгрөгийн цалин авдаг гээд бод доо.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өг гэж байгаа биш, ийм байх ёстой гээд олгож байна. Гэтэл Нийслэл даншиг наадам хийгээд, Богд уулаа тахья гээд ярьж байгаа юм даа. Тэгэхээр мөнгө хангалттай байгаа биз. Үнэндээ иргэдтэй тулж ажилладаг, төрийн ажлыг гэрт нь очиж хүргэдэг тэр хүмүүсээ бид мартсан байна. Тэр утгаараа Өргөдлийн байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлгээ гурван асуудлын хүрээнд хийсэн юм.

-Ямар гурван асуудал вэ?

-Хууль тогтоомжийг өөрчилье гэвэл ямар хууль тогтоомжийг өөрчлөх вэ. Мөн Төсвийн тухай хуулийг өөрчиллөө гэхэд Төсвийн хуулийг өөрчлөх үү. Эсвэл Үндсэн хууль уу, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх юм уу гэдгийг хороо, багийн Засаг дарга нартай зөвлөлдөж байна. Өргөдлийн шийдвэрлэлтэд юу саад болж байгаа юм.

Хотын төвийн хороон дарга, хотын захын хороон дарга хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Түүнчлэн аймгийн төвийн багийн Засаг дарга, аймгийн захын багийн дарга нар маш ялгаатай болчихсон. Иймэрхүү асуудлууд байгаа тул төрийн дээд түвшинд нь хүргэе л гэсэн юм. Бусад орнуудын жишгийг аваад үзэхээр хамгийн их эрх мэдэлтэй хүн нь манайхаар хороон дарга нар байдаг. СӨХ-ны даргаасаа долоон дор эрх мэдэлтэй хороон дарга нар дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг өөрчлөх ёстой. Удахгүй төсвийн хуулийг батлах гэж байна.  Ирэх оны төсөвт бага, доод нэгжүүддээ илүү анхаарал хандуулмаар байх юм.

•Тэгээд яаж өөрчлөх юм?

-Хамгийн түрүүнд Орон нутгийн хөгжлийн яам гэж байгуулах ёстой. Орон нутаг гэхээр хөдөөгийн тухай гэж ойлгов. Орон нутаг гэдэгт хөдөө, хот бүгд багтаж байгаа шүү. Эдийн засгийн хөгжлөөсөө түрүүлээд орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. Орон нутгийг зөв бодлогоор хөгжүүлбэл аяндаа эдийн засаг нь дагаад хөгжинө. Орон нутаг хөгжүүлэх сан нэртэй ямар ч зохион байгуулалт, зохицуулалтгүй юм байна. Зүгээр л үрэн таран хийж байгаа. Өнөөдөр үүнийг өөрчилж, хотын статустай болчихмоор байна л даа. Үүнийг бид гарган тавьж байгаа.

Бид хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг байгуулсан. Дүүрэг, багаас нэг нэгтөлөөлөл оруулан хүмүүсийн хэлсэн саналыг багцлан Байнгын хороогоор оруулаад Засгийн газарт хурлын тэмдэглэлээр юм уу, тогтоолоор чиглэл өгөх юм. Ядаж хэсгийн ахлагч нарын цалинг 300 мянган төгрөг болгочих. 192 мянган төгрөгөөр хүн амьдрах уу.