Алслагдсан суманд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна
Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд бие даагчдийн зөвлөл ажиллалаа.
Улаанбаатар хотоос алслагдсан энэ суманд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Мөн бие даагч гишүүдийн төлөөлөл Хөвсгөл аймгийн ренчинлүмбэ суманд ажиллах үеэр иргэд хэдэн хэдэн асуудал дээр бухимдалтай байгаагаа илэрхийллээ.
Иргэд:
- Малчдаас гарч байгаа бүтээгдэхүүнүүд маш доогуур үнэлэгдэж байна. Манай суманд байгаа мах бэлтгэлийн нэг компани нь нэг кл махыг 1500 төгрөгөөр авдаг. Арьс шир суманд 500-1000 төгрөгийн үнэтэй байгаа.
- Хүнс хөдөө аж ахуй сайд Р.Бурмаа мэдлэгээр дутмаг байна. Монгол улсын мал 70 сая боллоо гэж ярьсан энэ худлаа мэдээлэл, 30 сая хүрч байгаа юу гүй юу байна. Хүн, мал хоёр үнэн тоологдохгүй байна.
- Цэргийн насныхан цэрэгт татагдаад амь насаа алдаад эсвэл, тахир дутуу болж ирээд байна. Увс аймгийн Баруун түрүүнд цэрэгт татагдан очсон залуучууд маань нэг бол зодуулаад хүний хагас болно, эсвэл амь насаа алддаг. Энэ жил миний дүүгийн хүүхэд цэрэгт яваад хоёр сарын дараа учир битүүлэг нас барлаа гэсэн мэдээ ирсэн. Хил хамгаалах газарт бичиг өргөдөл явуулаад огт хариу ирдэггүй. Үүнийг шийдэж өгнө үү.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
- Увс аймгийн Баруун түрүүнд цэрэгт татагддаг асуудал дээр би байнгын харилцаж, ярьж байгаа. Саяхан хилийн цэргийн генерал хоёр цэрэг нас барсан гэсэн мэдээлэл өгсөн нь худлаа байсан байна. Гурван цэрэг нас барсан учир би эргээд уулзах болно гэдгээ мэдэгдэж байна. Үнэндээ очоод уулзахаар өөрсдийгөө их хамгаалсан мэдээлэл өгдөг. Өвчтэй хүүхэд ирээд нас барсан гэж ярьдаг. Гэхдээ яагаад комисоор өвчтэй хүүхэд авсан бэ?, та нарын буруу гэдэг хариуцлагыг би тэдгээр хүмүүст тавьж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....