НИТХ-ын дарга Д.Баттулга
2015.09.30

Төсвийн 30-аад тэрбум нь хүн амын орлогын албан татвараас тасарсан

Улсын төсөв төлөвлөсөн хэмжээнээс 660 гаруй тэрбум төгрөгөөр дутжээ.

Шалтгаан нь импортын орлого эс буурсан. Зөвхөн гаалийн байгууллага гэхэд 300 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж чадаагүй байна.

Төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 221 тэрбум төгрөгөөр буурчээ. Төсвийн орлого тутах болсон гол шалтгаан нь импортын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, өмч хувьчлал хийгдээгүй, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурсан, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал зэрэг голлон нөлөөлжээ. Үүн дотор гаалийн байгууллага 329 тэрбум төгрөг, өмч хувьчлалаас 181 тэрбум төгрөг орж ирээгүй байна. Мөн алт, зэс нүүрсний үнэ огцом унаснаас болж үнийн зөрүүнээс алдагдал хүлээсэн зэрэг нь төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байна.

Жилдээ 500 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй нийслэл хот өнөөдөр төлөвлөсөн орлогийн 80 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чадаагүй байна. Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулгаас тодруулахад "30-аад тэрбум нь хүн амын орлогын албан татвараар тасарсан үлдсэн нь хувьчлал болон газрын дуудлага худалдаагаар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан нь хэрэгжээгүй" хэмээн хариуллаа.

Нэгэнт төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй учир 2015 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын зарим ажлыг энэ онд хийхээргүй болжээ.