ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.10.06

“Намрын ногоон өдрүүд 2015” жил ирэх тусам хамрах хүрээ нь өсөн нэмэгдэж байгаа

Эдийн засгийн хүнд үед гадаадын хөрөнгө оруулалтаас илүүтэй дотоодын бүтээгдэхүүнээ дэмжиж хямралаас гарах боломж бий. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн “Намрын ногоон өдрүүд 2015” онцлогтой болж байна.

Монгол бүтээгдэхүүнийг орон даяар сурталчилах давуу талыг үйлдвэрлэгчдэд олгож байна. нэгтгэсэн “Намрын ногоон өдрүүд 2015” жил ирэх тусам хамрах хүрээ нь өсөн нэмэгдэж байгааг салбарын сайд нь тодотголоо.

ХХАА-н сайд Р.Бурмаа:

"Энэ жил сав баглаа боодол сайжирсан, олон янз төрлийн бүтээгдэхүүн гаргаж гадаад улсад нийлүүлэх боломжтой байна. Хустайн бяслагыг энэ жилээс Япон улс руу нийлүүлэх болсоноо үйлдвэрлэгч ярьж байна. Зарим бүтээгдэхүүний хувьд аялал жуучлалд зориулсан жижиг, сонирхолтой, авч явахад хялбар байхаар сав баглаатай болсон байна.

Одоогоор ургац хураалт 60 орчим хувь байгаа. Зарим газар мөндөр, цас дарсан байгаа. Жишээ нь  Булган аймагт цас орсноос хураалтад хүндрэл үүслээ. Шатахууны асуудалд дэмжлэг үзүүлэх хүсэлт ирсэнг шийдвэрлүүлэхээр өгсөн байгаа. Шаардлагатай газруудад шатахууны зээл өгөх, хүн хүч нэмж ажлуулах зэргээр ажиллаж байна. Оюутан, цэргүүд ажиллаж байгаа" хэмээн ярьлаа.

ХААЯ-наас мэдээллэснээр энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган гаад үр тариа тариалснаас 360,7 мянган гаад буудай, 12,5 мянган гаад төмс, 7,1 мянган гаад хүнсний ногоо, 78,5 мянган гаад тосны ургамал, 19,5 мянган гаад тэжээлийн ургамал, 5,4 мянган гаад эмийн ургамал нийтдээ 512,3  мянган гаад тариалалт хийсэн хэмээн мэдээллээ.