Цас орж хүйтэрсэн ч орон нутагт тайван байна
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн
2015.10.08

Цас орж хүйтэрсэн ч орон нутагт тайван байна

Орон нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Баруун аймгуудын нутгаар цасаар шуурч, хүйтэрсэн мэдээлэл байна. Ер нь орон нутагг нөхцөл байдал хэр байна вэ?

-Баруун аймгуудад цас орж, зарим газраа салхины эрч чангарсан. Мөн зүүн болон төвийн аймгуудыннутгаар цасаар шуурч, хүйтэрсэн ч орон нутагт тайван байна гэсэн мэдээлэл ирсэн.

Цас орж хүйтэрсэнтэй холбоотой зам даваа хаагдаж, онцгой нөхцөл байдал үүсч ямар нэгэн эрсдэл учраагүй тайван байна. Гэхдээ ойрын хэд хоногтоо цаг агаар дулаарахгүй учраас малчид, тээвэрчид тайвширч болохгүй. Манай байгууллагаас аймгууд руу сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол өгч байна.

-Цаашид цаг агаарын нөхцөл байдал ямар байх вэ?

-Өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар цасаар шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа. Зарим үед салхины эрч 18-20 метр секунд хүрч ширүүснэ гэсэн мэдээлэл бий.

Тиймээс иргэд цасаар шуурч, хүйтэрсэн үед малаа гаргаж явахгүй байх, цаг агаарын мэдээллийг тогтмол авч анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.