Ө.Энхтүвшин: Дэг зөрчсөн гишүүний хуралдаанд оролцох эрхийг хасна
2010.12.24

Ө.Энхтүвшин: Дэг зөрчсөн гишүүний хуралдаанд оролцох эрхийг хасна

УИХ- ын гишүүд өөрсдийгөө хүмүүжүүлэхээр хуулийн төсөл хэлэлцэж эхлээд байна. Тэднийг дэгэнд нь оруулах учиртай УИХ-ын дэгийн тухай хууль баталснаар чуулганы танхимд дэггүй аашилсан гишүүд хариуцлага хүлээж, санаачилсан хуулиа дэмжүүлэхийн тулд суудалдаа эзгүй гишүүний товчлуур дардгийг болиулах гэнэ. Уг хуулийн төслийг санаачилсан УИХ -ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүдийг дэгтэй болгох хуулийн төсөл санаачилжээ. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар болов?

-УИХ-ын дэгийн тухай хуульд дөрвөн хуулийн төсөл нэгтгэж байгаа. Хэлэлцүүлгийн шатанд Х.Тэмүүжин гишүүний санаачилсан төсөл шинэчилсэн найруулга учраас тусад нь хэлэлцэхээр болсон. Бусад нь нэмэлт өөрчлөлт оруулах төсөл байсан юм. Энэ хуульд 80 гаруй нэмэлт өөрчлөлт оруулж байгаа л даа. Toд зассан ч юм уу, үгийг нь өөрчлөн, өөрчлөлт цөөнгүй бий. Гэхдээ үүний цаанаагуулгын маш том өөрчлөлт оруулж байгаа юм. Жишээ нь, УИХ-ын тухай хуульд л гэхэд Байнгын хорооны чиг үүргийг маш тодорхой болгосон. Зарим асуудал аль Байнгын хороонд харьяалагдах нь тодорхойгүй байснаас болж орхигдох тохиолдол ч гарч байлаа. Энэ бүхнийг тодорхой болгосон. Хавар, намрын чуулган завсарлах хугацааг тодорхой зааж өглөө. Намрын чуулган аравдугаар сараас хоёрдугаар сарын 10 хүртэл, хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5наас долдугаар сарын 1 хүртэл хуралдана гээд заачихсан.

- УИХ-ын дэгийн тухай хуульд гишүүдэд хүлээлгэх хариуцлагыг хэрхэн тусгасан бэ?

-УИХ-ын гишүүдэд хүлээлгэх хариуцлага өмнө нь байгаагүй л дээ. 1992 оны УИХ үүнийг жаахан мөрдөж байгаад хасчихсан. УИХ-аар одоо хэлэлцэж байгаа төслөөр бол хуралдааны дэгийг зөрчиж байгаа гишүүдэд хариуцлага хүлээлгэх хэд хэдэн заалт оруулсан.

-Тухайлбал, дэггүй сахилгагүй гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэхээр тусгасан бэ?

-Шат дараалсан арга хэмжээ авна. Эхлээд сануулах,тухайн өдрийн хуралдаан болон асуудал хэлэлцэхэд хуралдааны дэг зөрчсөн гишүүнийг оруулахгүй байх, санал өгөх эрхийг нь хасах, Ёс зүйн дэд хороонд өгөх гэх мэт зүйл орж байгаа.

- УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэнзаалт байдаг. Үүнийг өөрчилсөн болов уу?

-Үгүй. Ийм төрлийн заалт бусад орны парламентад ч байдаг. УИХ-ын гишүүд чуулганы танхимд мэтгэлцдэг. Хууль батлах гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Гишүүний ярьсан,хэлсэн болгонд хариуцлага хүлээлгэнэ гээд байвал цаашдаа энэ мэтгэлцэх зарчим байхгүй болно.Мэдээж, шийдвэр гаргахад олонхоороо шийднэ шүү дээ.

-УИХ-ын дэгийн тухай хуульд гишүүдийн бүрэн эрхэд халдсан заалт орлоо гэж бухимдах хүн олон байсан. Жишээ нь, нэгдсэн хуралдаанд нэг асуудалд таван гишүүн л үг хэлнэ гээд л...?

-Байнгын хороо болон нэгдсэн хуралдааныг аль болох бага хугацаанд үр бүтээлтэй байлгах талаас нь бодож хийсэн жижиг боловч нэг өөрчлөлт бий. Одоо Байнгын хороон дээр хуульсанаачлагчийн илтгэл гээд уншдаг. Үүнийх нь дараа гишүүд баахан зүйл асуудаг. Байнгын хороон дээр асууж, асууж дууссан зүйлийг нэгдсэн хуралдаан дээр дахиад л ярьдаг. Намын бүлэг дээр ч энэ асуудлаар хэлэлцүүлэг болдог. Ингэсний дараа Байнгын хорооны дүгнэлтийг УИХ дээр дахин уншдаг. Байнгын хорооны дүгнэлтээс дахиад л гишүүд асуудаг. Үүнээс болоод л хууль батлан гаргахад цаг хугацаа их алддаг юм. Харин одоогийн энэ хуулиар бол хууль санаачлагч илтгэл тавьсны дараа шууд Байнгын хорооны дүгнэлтийг сонсох юм. Ингээд асуулт, хариултыг хамтад нь явуулна. Ингэхээр цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй ажиллах боломжтой гэж үзэж байна. Харин чуулганы танхимд таван гишүүн индэр дээр гарч үг хэлнэ гэсэн заалтыг хассан. Үүний оронд сая миний хэлсэн зарчмын дагуу явна гэсэн үг.

-УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хоёр жилийн өмнө өргөн барьсан. Гэвч намын бүлгүүд завсар лага гэдэг дээр санал зөрөлдөөд өнөө хүрсэн. Одоо өргөн барьсан төсөлд "намын бүлэг завсарлага авна" гэсэн заалтыг хассан байсан л даа. Ямар шалт гаанаас болоод энэ заалтыг хасчхав?

-Миний ергөсөн төслийн амин сүнс нь энэ байсан юм. Аль нэг намын бүлэг энэ асуудлаар "бид завсарлага авлаа л" гэчих юм бол бүрэн эрхийнхээ хугацаанд ч хуралдаанд орохгүй байх эрхтэй байсан. Ингэхээр энэ асуудлыг ерөөсөө хэлэлцэх гүй л гэсэн үг болчхож байгаа юм. Энэ утгагүй зүйл. Үндсэн хуульд УИХ олонхоороо асуудлаа шийднэ гэсэн заалттай. Намын бүлэг завсарлага авна гэдэг нь УИХ-ын тасралтгүй үйл ажиллагаанд хамгийн муугаар нөлөөлж, иргэдийн дургүйцлыг төрүүлж байгаа нэг зүйл нь. Миний өргөн барьсан төсөлд намын бүлгийн завсарлага авах хугацааг дээд тал нь 10 хоног байхаар зааж өгсөн байсан. Энэ хугацаанд саналаа нэгтгээд оруулж ир гэж хуульд заасан. Үүнийг сая хасчихлаа. Гэхдээ ийм заалт УИХ-ын дэгийн тухай хуульд хэзээ нэг цагт заавал орж л таарна. Энэ удаагийн парламентад болдоггүй юм байж. Дараа дараагийн УИХ д найман суудал авсан намын бүлэг завсарлага аваад үлдсэн 68 гишүүнийхээ гаргасан саналд саад хийгээд байвал яах вэ.Энэ заалтаас болоод АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэхгүй гээд хоёр жил болсон юм шүү дээ. Завсарлага авах энэ заалтаас болоод хууль батлагдаж чадахгүй болчих гээд байсан болохоор арга буюу энэ заалтыг хаслаа.

-УИХ-ын гишүүд дэмжиж буй хуулийн төслөө батлуулахын тулд байхгүй нэгний хээ товчлуурыг дардаг шүү дээ. Энэ асуудлыг ч гэсэн хуулиар зохицуулах боломж байгаа юу?

-Одоо өргөн барьсан төсөлд энэ асуудлыг юу гэж тусгасан гэвэл, чуулганы танхимд 39 гишүүн ирсэн бол ирц бүрдсэн гэж тооцдог шүү дээ. Энэ ирц хадгалагдан үлдэх ёстой. Хууль хэлэлцэхэд тухайн гишүүн суудалдаа"' сууж байгаад саналаа өгнө? Гишүүн танхимаас гараад явбал карт нь байх ёстой. Гэхдээ эсрэг саналд тооцог доод явах ёстой юм. Одоо бол танхимаас гараад явсан гишүүний картыг сугалаад авчихдаг. Энэ ч бас буруу. Ганц нэг тохиолдолд гишүүд "Би хэдхэн минут гарчхаад ирье, миний товчлуурыг дарчхаарай" гэх нь бий л дээ. Үүнийг хуулиар хориогүй учир ийм зүйл гараад байна. Цаашдаа хууль хүчин төгөлдөр болбол гишүүдийн ирц өглөө бүртгүүлсний дагуу л явах болно.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.