Би хууль бусаар газар эзэмшээгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.10.20

Би хууль бусаар газар эзэмшээгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг Дорнод аймагт тариалангийн талбай хууль бусаар эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан.

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн мэдээллийн үеэр өөрөөс нь энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Арав гаруй жилийн өмнө компаниуд газар тариалан ашиггүй гээд хаяад явчихсан байх үед “Дорнод гурил” ХХК-иас өөр тариа тарьдаг компани тэнд байгаагүй.

“Шаварт унасан шарын эзэн” гэгчээр манай компани ганцаараа тариа тарьдаг, 9000 га талбай эзэмшдэг байлаа. Гэтэл 2004 онд нэг аж ахуйн нэгж 3000-аас дээш га газар эзэмшиж болохгүй гэсэн хуулъ гарч, манайх 9000 га-гийнхаа 3000-ыг нь улсад буцааж өгөөд, 6000 га талбайг хоёр аж ахуйн нэгжийн нэр дээр эзэмших болсон. Дөрвөн жил болоод нөгөө хуушь цуцлагдахад газраа нэг компанийнхаа нэр дээр болгоё гэсэн хүсэлт гаргаж, түүнийхээ дагуу 6000 га-гаар кадастрын зураг хийлгээд, өнөөдрийг хүртэл газрын төлбөрөө зохих ёсоор төлж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Гэтэл “Хишигт тал” компанийн 3000 га газар эзэмших эрхийг цуцалсан баримт нь байна, “Дорнод гурил”-д нэмж эзэм-шүүлсэн захирамж нь олдохгүй байна” гээд хууль бус газар эзэмшиж байгаа мэт мэдээлэл тараасан байна билээ. Захирамж шийдвэрийн дагуу л гэрээ хийгээд, 6000 га-гаар мэдээллийн савд нь ороод л явж байгаа юмсан” гэв.