“Баянмонгол” корпорацийн тухай хуулийн төслийг дэмжилээ
2009.06.17

“Баянмонгол” корпорацийн тухай хуулийн төслийг дэмжилээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү нар өөрсдийн боловсруулсан “Баянмонгол” корпорацийн тухай хуулийн төслийг засгийн газарт хүргүүлсэн билээ.


Энэ хуулийн төслийн зорилго нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг захиран зарцуулж, уул уурхай болон нийгэм, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх замаар орлого олж, хуримтлуулан ашгаасаа Монгол Улсын бүх иргэдэд хувьцаа эзэмшүүлэн ногдол ашиг хуваарилдаг үндэсний хэмжээний корпораци байгуулах эрх зүйн бүрдүүлэх юм.

Энэ корпораци нь стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрын нөөц баялагт түшиглэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлэх бөгөөд Монгол Улсын иргэнд хувьцаагаа үнэ төлбөргүй эзэмшүүлэн ногдол ашиг хуваарилдаг зарчимтай байх юм байна.

Ингэснээр санаачлагчдын тооцоолож байгаагаар дэлхийн зах зээл дээр амжилттай ажилладаг үндэсний хэмжээний томоохон корпораци байгуулагдах төдийгүй, байгалийн баялгийн орлогыг оновчтой зөв менежмент хийж, ногдол ашиг хэлбэрээр шударга хуваарилснаар монгол хүний амьжиргаа дээшилнэ гэж тооцоолжээ.


Уг хуулийн төсөл нь 6 бүлэг, 18 зүйлтэй бөгөөд 1 дүгээр бүлэгт хуулийн зорилго, хууль тогтоомж, 2 дугаар бүлэгт “БАЯНМОНГОЛ” корпорацийн зорилго, үйл ажиллагаа, 3 дугаар бүлэгт корпорацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, 4 дүгээр бүлэгт корпорацийн мэдээлэл, санхүүгийн тайлан, хөрөнгө хувьцаа, 5 дугаар бүлэгт корпорацийн удирдлага, зохион байгуулалт, 6 дугаар бүлэгт корпорацийн үйл ажиллагааны хяналт, дүрэм, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар тус тус тусгажээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ хуулийн төслийг дэмжиж, “Эх орны хишиг сангийн тухай” хуультай хамтруулан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.