УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.10.30

Ирэх долоо хоногоос өршөөлд хамрагдсан иргэд суллагдана

Өршөөлийн хууль батлагдсантай холбоотой УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцахаар урьсан байгаа.

Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх байгаа. Яг хичнээн хүн өршөөгдөх бэ?

-УИХ Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа. Энэ хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр. Дараагийн долоо хоногоос ял эдэлж байгаа иргэд суллагдана. Тооны хувьд 1700 гэдэг бол хамгийн наад захын тоо 2000-3000 хүн суллагдах байх.

Олон нийтийн дунд байгаа хандлага бол УИХ нийгэмд шударга ёсыг тогтооход зөв чиг хандлагын салхийг хагаллаа гэж ярьж байна. Ерөнхийлөгчийн хоригийн авалгүй баталсан бол албан тушаалаа ашиглан өөртөө завшсан хүмүүсийг өршөөсөн бол эргээд ямар сөрөг үр дагавар гарах байсан бол?

-Аливаа зүйлд зарчим гэж байгаа. Монгол төрд зарчим гэж бий. Мэдээж хэрэг авилга албан тушаалын хэргийг өршөөхгүй байх нь зөв. Монгол улсын ерөнхийлөгчөөс хориг тавьсан. Ардчилсан намын бүлэг бол хүлээж авсан. Энэ хоригийг хэлэлцээд бүтэн болголоо. Хээл хахууль авах гэдгийг өршөөхгүй гээд шийдсэн байсан. Нийт  эрүүгийн хуулиар 314 зүйл анги байдаг. Үүнээс 29 гэмт хэргийг өршөөхгүй. Бас 10-аад гэмт хэргийг хоёр жил хасахаар заасан. Бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөнө.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...