Р.Бурмаа сайд өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өглөө
ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.11.02

Р.Бурмаа сайд өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өглөө

ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг өнөөдөр  шүүхэд өглөө.  ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга энэ талаар "Г.Батбаяр Р.Бурмааг төрсөн нутгаа зарсан худал мэдээллийг олон нийтэд түгээж байна" гэсэн тайлбарыг хийсэн байна.

Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн эсэргүүцэл өрнөж эхэлсэн. Тэр дундаа сүүлийн үед хэн дуртай нь энэ сэдвийг асуудал болгож, жагсч, тэмцэж байгаа.  Мөн Р.Бурмаа сайдыг саяхан Халх гол суманд очиход иргэд нь хүлээж аваагүй билээ.

Энэ жагсаалын цаана сумын удирдлагуудын газрын наймаа нуугдаж байгааг илрүүлсэн талаар тэрбээр телевизээр ярьж, хариуцлага тооцно гэдгээ ч хэлсэн. Тэгвэл ийн Г.Батбаяр өмгөөлөгчийг шүүхэд өгснөөр асуудлын үнэн мөнийг олох ажил эхэлж байгаа бололтой.