Өршөөлөөр суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чилглэлээр “Хөдөлмөрийн яам” ажиллаж байна
2015.11.02

Өршөөлөөр суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг Хөдөлмөрийн яам анхаарна

Өршөөлөөр суллагдсан иргэдийн хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих чилглэлээр “Хөдөлмөрийн яам” ажиллаж байна. Эрх чөлөөтэй болсон иргэдийг таван төрлийн сургалтад хамруулах юм байна.

Төр иргэддээ өршөөл үзүүлж ял эдэлж байсан 1800-2000 орчим иргэд эрх чөлөөтэй болно. Эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь төрийн үүрэг. Харин энэ удаагийн өршөөлийн хуулийг хэлэлцэх явцад энэ асуудлыг орхигдуулж байгааг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Хөдөлмөрийн яам энэ чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч эхэлсэн байна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Ажил олгогч эзэд, хувийн компаниуд суллагдаад гарч байгаа иргэдийн ажлын байраар хангасан тохиолдолд тухайн байгуулагыг урамшуулах асуудлыг судалж байгаа. Ийм ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх, эдийн засгийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг гарсан байгаа. Комиссд ажилд хэрхэн хамруулах, зөв төлөвшил гэх мэт сургалтыг зохион байгуулна.

Өршөөлийн хуулийг батлахдаа өмнө нь суллагдсан иргэдийг дэмжих төлөвлөгөөг хамт гаргадаг байсан. Энэ нь өршөөлөөр суллагдсан иргэн аль аймаг суманд очих байна. Тэр газрын хөдөлмөрийн нийгмийн халамжийн хэлтсээр дамжуулан ажилд зуучилдаг практик байдаг.