Одоогийн Засгийн газар цаашид байх эсэх нь эргэлзээтэй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.04

Одоогийн Засгийн газар цаашид байх эсэх нь эргэлзээтэй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй уулзаж, цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулаа.

 -Таныг эргээд МАН-ын гишүүнчлэлээ сэргээж, 2016 онд намаасаа нэр дэвшинэ гэх мэдээлэл гарч байна. Нийслэлийн МАН-ын хороо гурван жилийн өмнө намаас хөөсөн шийдвэрээ цуцалсан гэсэн. Энэ талаарх таны байр суурийг сонсоё?

 -Намын гишүүнчлэлийг асуудлыг тогтоолоор хөндсөн юм билээ. Өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон гэсэн. Нэг талаараа намын дүрмийн 6.1-т заасны дагуу өргөдлөө өгч байсан хүнийг хөөх ёстой юм билээ. Тэгээгүй гэсэн агуулгаар өмнө гаргасан тогтоолоо хүчингүй болгосон гэсэн.

 -Танд намаас тань нэр дэвших санал ирсэн үү?

 -Бидэнд энэ талаар ярьсан зүйл алга. Намын удирдлага хууль бус шийдвэр байжээ гэсэн өмнөх шийдвэрээ л цуцалсан байсан. Түүнээс нэр дэвших талаар ярьсан зүйл байхгүй. Би бие даагч гэсэн статусаа хэрэгжүүлж дуусгах ёстой. Сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн учраас олны итгэл сэтгэлийг бодох ёстой. Тэгээд ард иргэдээсээ дэвших эсэхээ асууна. Заавал дэвших ёстой ч биш. 

 -Засаг задрах тухай мэдээлэл гарсан байна. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг хорьсонтой холбогдуулан АН-ынхан дотооддоо нэлээд бужигнаантай байгаа гэсэн. Эвслийн бүлгийн зарим гишүүн УИХ хугацаанаас өмнө тарах ёстой хэмээн байр суурь илэрхийлж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

 -УИХ унахгүй. Бие биенийгээ сүрдүүлэх гэсэн зүйлээс хэтрэхгүйЗасгийн газрын хувьд янз бүрийн улс төрийн зодоон гэхээсээ илүүтэй Дубайн гэрээний асуудлыг хөндөж байгааОдоогоор огцруулах бичигт 16 гишүүн гарын үсэг зураад байна. Оюутолгойгоос хүртэх ашиг 2023 оноос байсныг 2037 болгож хойшлуулсан. Үүнд Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой. Ийм үндэслэлээр Засгийн газрын асуудлыг ярина. Энэ нь тэр гэрээг хүчин төгөлдөр бус болгож байгаа юм.

 -УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах ёстой гэж байна. Энэ тухайд?

 -Өвлийн хүйтэнд сонгууль хийнэ гэж юу байсан юм. Үүнийгээ мартБи УИХ тарахгүй гэдэгт үнэхээр итгэлтэй байна.

 -Өршөөлийн хуультай холбоотойгоор “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг огцруулна гэх яриа гараад удаж байна. Энэ хэр бодитой вэ?

 -Ч.Сайханбилэгийн Засгийн газар цаашид байх эсэх нь эргэлзээтэй шүү. Оюутолгойн гэрээг муутгасан нөхцөл байдлыг залруулах нь Ерөнхий сайдтай хариуцлага тооцох явдал гэж үзэж байгаа.