Зардлаа танах зарчмын саналууд дэмжигдэв
2015.11.05

Зардлаа танах зарчмын саналууд дэмжигдэв

Ирэх онд нийт хөрөнгө оруулалтад 778 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан. Нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь эдийн засгийн үр ашиггүй харагдаж байна гэдэг тооцоог эдийн засагч гишүүд гаргаж байна. Эдийн засгийн байнгы хороон дээр үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасах саналууд дэмжигдэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Зарчмын баримтлах бодлого байх ёстой гэж үзэж байгаа. Үүнд зарим гишүүд санал гаргасан. 2016 онд шинээр эхлэх обьект нилээд орж ирсэн.  Сайн нягтлаад үзэхэд онцын шаардлагагүй, эдийн засаг хүнд байгаа үед хойшлуулах боломжтой обьект олон байна. Зарчмын байр суурь баримтлах санал гаргаж эдийн засгийн байнгын хорооны санал болгож төсвийн байнгын хороон дээр хүргүүлж байгаа.

Гэхдээ ирэх онд огт шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байна гэж байхгүй. Гагцхүү аль үр ашигтай бэ гэдгийг нарийн тооцох ёстой.  Үнэхээр эрүүл төсөв оруулж ирсэн гэж үзэж байгаа бол 200 сая төгрөгөөр тугны суурь, 3.4 тэрбум төгрөгөөр хоёр соёлын төвийг барихаар төвөт суухгүй байсан биз ээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...