МАН-ын бүлэг завсарлага авахгүй гэлээ
УИХ дахь МАН-ын бүлэг
2015.11.11

МАН-ын бүлэг завсарлага авахгүй гэлээ

УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад завсарлага авсан. Үүний шалтгааныг олон нийтэд зөв ойлгуулах үүднээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Бямбацогт хэлэхдээ: “Улс орны төсөв батлана гэдэг нь УИХ-ын бүрэн эрх байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой.

Орлого зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдрөөс эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцоё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж тогтсон” хэмээлээ.