ММНБИ Солонгосын МНБИ-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн удирдлагууд Солонгосын МНБИ-тэй
2015.11.16

ММНБИ Солонгосын МНБИ-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Ази, Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбоо (АНДНБХ)-ны XIX их хурал энэ сарын 27-29-ний өдрүүдэд Сөүл хотноо болж байгаа бөгөөд энэ хуралд манай улсаас ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн тэргүүтэй 14 төлөөлөгч оролцож байна. 

10 дугаар сарын 27-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн удирдлагууд Солонгосын МНБИ-тэй Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр Солонгос, Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, нягтлан бодох бүртгэл ба аудитын салбарт нэгдэн ажиллах шинэ эхлэл тавигдаж байна.

Гарын үсэг зурах ёслолд ММНБИ–ийн Ерөнхийлөгч Ц.Жигдэн, Дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, Гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн, Солонгосын талаас СМНБИ-ийн Ерөнхийлөгч Сунгвон Канг, Дэд ерөнхийлөгч Ёнг  Кюнг Анн, Гадаад харилцааны хэлтсийн дарга Анна ЖеонгвонЁн нар оролцлоо.