Хамгийн хамгийн нь Г.Баярсайхан
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.11.16

Хамгийн хамгийн нь Г.Баярсайхан

Засгийн газрын гишүүдээс хамгийн хамгийнаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тодрох нь. Учир нь тэрбээр ойрын үед тун завгүй байна. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд тэрбээр Засгийн газарт ч бас намдаа ч багагүй гавьяа байгууллаа.

Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн үеэр барагтай бол хэл амаа ололцоод байдаггүй Үйлдвэрчний эвлэл болон Ажил олгогч эздийн холбооныхонтой учир зүйгээ ололцож цалин нэмэх асуудлыг ирэх онд болгож хойшлуулж чадав.

Ер нь Г.Баярсайхан сайдын хувьд ганц энэ асудал бус өөр олон зүйлд санаа тавьж буй гэдгийг салбарынхан нь өгүүлдэг. Тухайлбал тэрбээр УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо хамгийн сайн хүрч ажиллаж буй.

Мөн төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, хэл амаа ололцож чаддагийн бас нэг жишээ болж буй гэдгийг олон хүн хэлж байгаа юм.