Уул уурхайн ассоциацийн захирал Н.Алгаа
2015.11.17

Хятадын ТТJV co компани юу хийдэг нь тодорхойгүй

Эрдэнэс Тавантолгой компани 600 гаруй ажилтан албан хаагчтай тэдгээр хүмүүсийг төлөөлсөн үйлдвэрчний эвлэлийн даргийг амиа золих хэмжээнд хүргэсэн Хятадын ТТJV co компани ямар замаар Эрдэнэс Тавантолгой компанитай гэрээ байгуулж ажилчдыг шилжүүлэх болсноос эхлээд ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байна.

Уул уурхайн ассоциацийн захирал Н.Алгаа: Асвтралын компани нь миний ойлгосноор үнэ өндөр байхад гэрээт ажиллах нөхцөл нь өндөр байсан тэрнийг бууруулах асуудалд санал нийлэхгүй удсан гэсэн. Тэр нь мухардалд хүрээд Австралийн гэрээт компани нь өөрийн эрхээ Хятадын компанид худалдсан гэж ойлгосон. Эдийн засгийн хүндрэл, үнийн уналттай холбоотой үүссэн нөхцөл байдлаас хувийн аж ахуйн нэгжүүд гарч байгаа байдлын нөлөө юм.

Гэхдээ Эрдэнэс Тавантолгой компани   ТТJV co компанид олборлолтын өртөгийг нь төлдөг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн уналт үргэлжилсэн энэ үед нүүрсний экспорт хийдэг олон компани олборлолтоо зогсоосон. Тиймээс Асвтралын компани нь өндөр өртөгөөр олборлолт явуулж байсан гэх шалтгаанаар Хятадын ТТJV co компанид эрх шилжүүлсэн юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...