Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх
УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг
2015.11.20

Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг татан оролцуулах тухай яригдаж байна. Уг хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын зүгээс хоёр жилийн өмнө “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталсан байдаг. Гэвч хэрэгжиж чадалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийн байдал хүндэрч амьдралын түвшин доошилж буй энэ үед  иргэдийн зүгээс хүсч буй гол зүйл нь тогтвортой ажлын байр. Тиймээс залуучуудыг ажлын байртай болгох хөтөлбөрийг “Нэг цэрэг-нэг үндэстэн” гэж нэрлэн ажпаа эхлүүлээд байна.

Ирэх онд бид урагшаа болон хөндлөн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байгаа. Энд хамгийн багаар бодоход 10 мянган ажлын байр, цаашилбал 50 мянган ажлын байр бий болно. 2012-2014 онд хийгдсэн зам, барилгын ажилд дор хаяж 10 мянга гаруй гадны ажилчин, тэр дундаа хятадууд орж ирж ажилласан байдаг. Эдгээр ажлын байранд монголчууд бид яагаад өөрсдөө ажилласангүй вэ гэх асуулт гарч ирнэ.

Судлаад үзэхээр зам барилгын ажилд манай залуучууд ажиллах дургүй байдаг шиг байгаа юм. Залуучууд Мэргэжил сургалтын үндэсний төвд цалинтай суралцаж төгсөөд ажпын байран дээр гарахгүй байна. Дээрээс нь дээд сургуульд суралцаж буй оюутнууд болон сургуулиа төгссөн залуус хэзээ ч иймэрхүү ажил хийдэггүй.

-Угтаа бол ажилгүй залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа биз дээ?

-Хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар 18-28 насны 170 мянгаи ажилгүй залуус байна гэсэн тооцоо гарсан. Тэднийг хамт амьдарч буй настай хүмүүсийнхээ тэтгэвэр, аав ээжийнхээ нуруун дээр паразитлан амьдарч байна гэж хэлж болно. Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа учраас цэргээр дамжуулан төмөрзамын бүтээн байгуулалтад залуучуудаа оролцуулах шийдвэр гаргасан юм.

-Цэргүүдийг хэзээнээс бэлдэж эхлэх вэ. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулахаар цэргийн алба хаах хугацаа уртасна биз дээ. Тэгэхээр цэрэгт явах хүний тоо буурах юм биш биз?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлагын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх. ОдоОгийн хуулиар гэрээт цэргийн албан хаагчаар ажиллах боломж бас бий.

Цэрэгт татсаны дараа эхнии гурав, дөрвөн сарын хугацаанд аймаг, нийслэлд байгаа МСҮТ-үүдээрээ дамжуулан цэргийн залуусыг мэргэшүүлнэ. Газар гэсээд бүтээн байгуулалт эхлэх үед буюу дөрөв, тавдугаар сараас талбайд гарч ажиллаж эхлэх юм.

-Уг ажилд 24 тэрбум төгрөг төсөвлөнө гэж яриад байгаа. Улсын эдийн засаг таагүй байгаа нөхцөлд дээрх мөнгийг гаргах боломжтой юу?

-2016 оны төсөв хэлэлцэх үед 24 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ нь эхний ээлжинд 10 мянган цэргийн хоол, хувцас, байрны зардалд тооцож гаргасан тоо. Харин ажпын байран дээрээ ажиллаж эхлэнгүүт төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгөөс цэргүүдээ цалинжуулаад эхлэх юм. Тэгэхээр цэргүүд хоёр жилийн дараа цэргээс халагдахдаа 20 орчим сая төгрөг дансандаа цуглуулчихсан гэртээ ирнэ гэсэн үг.

Мэдээж энэ мөнгөөр залуучууд их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх, байрны урьдчилгаатай болох зэргээр амьдралдаа маш том өөрчлөлтийг хийх боломжтой юм л даа.

-Төсөвт 24 тэрбум төгрөг суулгасныг МАН-ынхан эсэргүүцэж байгаа. Мөн цэргүүдийг төмөр замд ажиллуулна гэдэг албадан хөдөл мөр эрхл үүлж буйн нэг жишээ болно гээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Нэг цэрэг-нэг үндэстэн” хөтөлбөр бол дотоодын нөөц бололцоогоо ашиглан хурдан хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр. Сөрөг хүчний хувьд АН ийм шинэ санаа гаргаж байгаад дуртай байхав дээ. Ялангуяа Ч.Хүрэлбаатар гишүүн төмөр замын 10 мянган цэрэг муухай харагдуулах гэж маш их хүчин зүтгэл гаргаж байна.

Зургаан км зам тавих гэж 24 тэрбум төгрөг батлууллаа гээд л үглээд байгаа. Зургаа биш 1300 км төмөр зам шүү дээ. Эхний ээлжинд урапшаа 270 км, Таван толгойг Сайншанд хүртэл 480 төмөр зам тавина.

Энэ ажлыг 2016 оны хавар эхлүүллээд 2017 оны сүүл гэхэд дуусгана. гэж төлөвлөж байгаа. Ажилгүй залуучууд аймгийн төв болон сумдад хамгийн их байгаа судалгаа бий. Энэ утгаараа Ч.Хүрэлбаатар гишүүний сонгогдсон Увс аймгийн олон зуун залуу цэрэгт явж орныхоо бүтээн байгуулалтад оролцоод мөнгөтэй бслж ирээдүйгээ өөрчилнө. Тэгэхээр МАН-ыхан эсэргүүцээд байх биш харин ч биднийг дэмжих хэрэгтэй.

Албадан хөдөлмөр хийлгэж байна гэдэг асуудал дээр “Цэрэг албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй” гэх конвенцид цалинтай цэрэг хамрагддаг гэдгийг тодотгоод хэлчих Ер нь бид цаашид цэргийн алба хаах хугацааг анхаарах хэрэгтэй. Социализмын үед нэг сайн зүйл нь цэргийн албыг гурван жил хаадаг байлаа. Бараг эрэгтэй хүн бүр цэрэгт явдаг байсан.

Барилгын цэргүүдээр бүх үйлдвэрээ босгуулсан шүү дээ. Тэр үед цэргээс халагдах үедээ “Ява” мотоцикль авдаг нь тогтсон ёс маягтай болчихсон байсан Би охид сайн дураараа нс жил цэргийн алба хаах хууль санаачилна гэж бодож байгаа. Цэрэг бол эх оронч үзэл тэсвэр хатуужил, хүний үг сонсох чадвар зэрэг эцэ эхчүүд бидний хүүхдэдээ олгож чадахгүй байгаа олон хүмүүжлийг олгодог.

Дээд боловсролын системд хувьсгал болно. Учир нь цэргээс халагдах үедээ өөрийнхөө олсон мөнгөө өөрт хэрэгтэй мэргэжлээр их дээд сургуульд суралцана шүү дээ.

-Саяхан Японы Ерөнхий сайд ирээд явсан. Үүний дараа Японоос манай улсг суугаа Онц бөгөөд Бүр: эрхт Элчин сайд “Энэ ондоо багтаж төмөр замын ТЭЗ ийг батлах нь худлаа” гэж хэлсэн. Тэгэхээр ирэх он төмөр замын ажил эхлэхгүй юм биш үү?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж төмөр зам, Таван толгойн асуудлаар ярилцсан. Мэдээж хэрэг Монголд ирээд шууд; шийдчихсэн асуудал би шүү дээ. Олон сарын өмнө ярилцаж, төлөвлөсөн асуудал.

Энэ ажилд гар бие оролцож байсны хувьд Санамж бичигт хугацаа заагаагүй ч гэс ТЭЗҮ-ээ энэ ондоо багтаана гэсэн яриа бий гэдгийг мэд байна. Японы компанийн хийчихсэн ТЭЗҮ ч байгаа ш дээ. Тэгэхээр энэ асуудал дээр Японы Элчин сайдын мэдээлэл сайнгүй байх шиг байна.