УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив
хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив
2015.11.26

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр 2015.11.25/ үдээс өмнө хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хамтарсан хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний санаачлан боловсруулж энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, тэрчлэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй.

Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.