Хөрөнгө оруулалтын ажилд хяналт шалгалт хийж байна
Хөрөнгө оруулалтын ажилд хяналт шалгалт хийж байна
2015.12.01

Хөрөнгө оруулалтын ажилд хяналт шалгалт хийж байна

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Санхүү, эдийн засгийн хорооны Орон нутгийн хөгжлийг дэмжих дэд хорооноос жил бүрийн 3, 4 дүгээр улиралд дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, явц, байдалд хяналт хийдэг билээ.

Энэ жилийн ээлжит хяналт, шалгалтын ажлыг 11 дүгээр сарын 27-оос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд хийж байна. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/103 дугаар тогтоолоор байгуулагдаад буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч У.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, түүний явц, байдалд хяналт шалгалт хийж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын Төлөөлөгч О.Ганбаатар, Б.Баярбат, Б.Хишигт, Б.Рагчаа, М.Мөнхжаргал нар Толгойт, Өнөр, Баянхошуу, Төвийн бүсүүдийг хариуцан ажиллах юм. Энэ жилийн хяналт шалшалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  дүүргийн Захиалагчийн алба Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын инженерүүд болон хороодод ажиллаж буй олон нийтийн оролцооны хяналтын зөвлөлийн гишүүд орж буйгаараа онцлог ажээ.