УИХ-ын гишүүн А.Бакей
2015.12.01

Хамтын тэтгэврээр хамгийн багадаа 20 хувийг олгоно

“Тодруулга” булангаа хүргэж байна. Энэ удаагийн дугаарт хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төслийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Бакейтэй ярилцлаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн хамгийн гол ач холбогдол нь юун дээр оршиж байна вэ?

Улсын хэмжээнд тэтгэвэр авч байгаа ахмад настан 240 гаруй байна. Дундаж тэтгэвэрийн хэмжээ 370 гаруй мянга хүрэхгүй байгаа. Одоо амьдралын жам ёсны дагуу тэтгэвэр авч байгаа өндөр настны нэг нь нас барлаа гэхэд үлдэж байгаа хүнд нь хүндрэл үүсдэг. Учир нь тэтгэвэрээс өөр орлогогүй, амьжиргааны түвшин доогуур өндөр настан хүнд байдалд ордог.  

Үүнийг харгалзан нэр бүхий гишүүд хамтын тэтгэвэрийн тухай хуулийг санаачилж өргөн бариад хоёр жил болж байна. Энэ хугацаанд миний бие ажлын хэсгийг ахласан. Гишүүд янз бүрийн байдлаас хараад цаг алдсан зүйл бий. Гэхдээ саяхан хэлэлцэх эсэхийг шийдээд анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Одоо эцсийн хэлэлцүүлэгт орох болно. Хуулийн гол онцлог нь тэтгэвэр авч байсан өндөр настны аль нэг нь нас барсан тохиолдолд үлдэж байгаа нь талийгаачийн тэтгэврийн тодорхой хувийг авах боломжтой. Ингэснээр тухайн гэр бүлийн амьжиргааны түвшнийг бууруулахгүй байх юм.

Хуулийн төсөлд анх 70 хувь гэж ярьж байсан бол одоогоор 20 хувь болон буурсанд шүүмжлэл гарсан. Тайлбар өгөөч?

Эхлээд төсөлд 70 хувь олгохоор  ярьж байсан ч тооцоо судалгаа хийж, 20 хувь гэдэг бол хамгийн бага түвшин нь байг хэмээн тогтсон. Харин жил бүр засгийн газраас хөрөнгө санхүүгийн байдал, тухайн эдийн засаг, инфляцийн түвшин зэргийг харгалзан 20 хувиас бууруулахгүй тогтоож байх ёстой гэсэн заалт орсон. Хамгийн доод түвшин нь 20 хувь дээшээ хэд ч байж болно.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...