15-оос доошгүй жил хамт амьдарсан бол хамтын тэтгэвэр авах боломжтой болно
Хамтын тэтгэвэрийн хуулийн төслөөр 15 жил хамт амьдарч гэрлэлтээ батлуулсан бол хамтын тэтгэвэр авах эрх зүйн чадамж үүснэ. Эдийн засгийн байдлаас шалтгаалж хамтын тэтгэврийн хувь хэмжээг тухай бүрт нь засгийн газраас тогтоож байхаар хуулийн төсөлд тусгаад байна.
Нийгэмд хүлээлт үүсгэсэн хамтын тэтгэвэрийн тухай хуулийн дөрөв дэх хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийх байсан ч байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Гэр бүлийн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзэхэд үлдэж байгаа эхнэр юм уу, нөхөр нь тэтгэврийг үргэлжлүүлэн авах боломжийг энэ хуулиар олгож байгаа. Тодорхой шалгуур байна. Хууль заасан шалгуурыг хангасан бол хамтын тэтгэвэрт хамрагдах боломж бүрдэнэ.
УИХ-ын гишүүн А.Бакей “Гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй байдлыг их яриад хуулийг хэрэгжүүлэх цоорхой үүсгэхгүй байх талаар. Хамт амьдардаггүй хүмүүс байдаг юм байна. Тэрийг тооцох ёстойг оруулж ирсэн”.
Хамтын тэтгэвэрээр эхнэр юм уу нөхрийнхөө тэтгвэрийг 100 хувь биш юмаа гэхэд тал хувийг нь үлдсэн гишүүн нь авдаг байхаар тусгасан. Тэтгэвэрийн доод тал нь 20 хувь байхаар гишүүд хуульд тусгасан. Харин санхүүжилтийг 2017 оноос төсөвт суулгах боломжтой гэлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Санхүүжилтийг тодотголоор оруулна гэж шийдэж болохгүй. Энэ хуульд зөрчил үүснэ эргээд баталж байгаа хуульд нөлөөлөх болов уу гэж бодож байна. Үүнд сөрөг хүчин тоглолт хийнэ шүү дээ. Би бол 2017 оноос гэдгээр яваад харин нөхөн тооцох хугацааг 2012 оноор тооцвол хэзээнээс хэрэгжсэн ч хүмүүс бүгд хамрагдах боломжтой болно”.
Дэлгэрэнгүйг бичлэгээс ....