Байнгын хорооныхон Дарханд ажиллаж байна
2010.12.17

Байнгын хорооныхон Дарханд ажиллаж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тус байнгын хорооны гишүүд төсвийн хөрөнгөөр Дархан-Уул аймагт суурилуулсан хяналтын нэгдсэн сүлжээний төвийн үйл ажиллагаатай танилцах ажээ. Дархан сумын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зөрчлийг арилгахаар хэрэгжүүлж буй хяналтын камер суурилуулах төслийн хэрэгжилттэй танилцах  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гишүүн тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, байнгын хорооны гишүүн Ж.Сүхбаатар, Д.Хаянхирваа, Х.Тэмүүжин, нар багтжээ.

Тэд мөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын ажил бай далтай танилцах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.