Гишүүд замын хөдөлгөөний удирдлагын төвтэй танилцана
2010.12.14

Гишүүд замын хөдөлгөөний удирдлагын төвтэй танилцана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн нэр бүхий гишүүд өнөөдөр 10 цагаас ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирд агын төвийн үйл ажиллагаатай тус тус танилцахаар болжээ. Тус ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд багтсан бөгөөд УИХ-аас соёрхон баталсан Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулсан ‘’Холбоо хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ’’, ‘’Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем’’ төслүүдийн зээлийн гэрээний төслийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах юм.

Түүнчлэн Монгол улсын иргэд олноор амьдардаг хот, суурин газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төр захиргааны байгууллагын зүгээс хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хөдөлгөөний ачааллыг бууруулах, төрийн үйлчилгээг сайжруулах талаар авч буй арга хэмжээтэй танилцахаас гадна эрх зүйн орчинг сайжруулах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэг асуудал боловсруулан Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.