“Эдийн засаг, бизнесийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт тэтгэлэгт оролцогчид Австралийг зорилоо
“Эдийн засаг, бизнесийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт тэтгэлэгт оролцогчид Австралийг зорилоо
2015.12.04

“Эдийн засаг, бизнесийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт тэтгэлэгт оролцогчид Австралийг зорилоо

Австрали Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо нь Өмнөд Австралийн Флиндерсийн их сургуулийн Жендэр консорциумтай 2012 оноос хойш жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 хүнийг сургалтад хамруулан, 4 дэх жилдээ хамтран  ажиллаж байна.

Хөтөлбөрт хамрагдсан ажилтнууд тухайн салбар бүртээ үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан амжилттай хэрэгжүүлж Австрали улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж байдаг бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Өмнөд Австралийн Аделайд хотод зохион байгуулагдах “Худалдаа, эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн манлайлал, ур чадвар” хөтөлбөрт Монголын талаас 9 хүн оролцохоор болсон.

Уг хөтөлбөрт хамрагдах оролцогчдоор УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог, “Оюу толгой” ХХК-ний Хүний нөөцийн зөвлөх Ё.Мэндмаа, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Х.Мөнхзул, Монголын эмэгтэйчүүдийн сангийн Хөтөлбөрийн менежер Д.Буянжаргал, “Бидний оролцоо хөгжилд” ТББ-ын захирал Ж.Чанцалдулам, “Стимо” ХХК-ийн худалдааны менежер Г.Доржготов, Хаан банкны Хүний нөөцийн мэргэжилтэн О.Оюунбаяр, БИД Бизнесийг дэмжигч ББСБ-ын Гадаад харилцааны менежер Г.Нямгэрэл, Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж төв”-ийн хөтөлбөрийн ажилтан Э.Эрдэнэцэцэг нар шалгарсан юм.

“Эдийн засаг, бизнесийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын оролцогчдод зориулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нарангэрэл, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Болормаа, Жендэрийн ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийт, сургалт сурталчилгаа, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн С.Батцэцэг болон Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн дарга Ш.Ариунаа, Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Э.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ.