Онцгой байдлын ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна
Онцгой байдлын ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна
2015.12.18

Онцгой байдлын ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан сумын өвөлжилтийн байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар заавар, зөвлөмжөөр хангаж ажилласан байна.

Түүнчлэн Шадар сайдын 02 тоот албан даалгаврын хэрэгжилт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, орон нутаг дахь улсын нөөцийн цэг салбарын үйл ажиллагаа, өвс, тэжээлийн хадгалалт, хамгаалалт, дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцын бэлтгэл бэлэн байдалтай танилцжээ.

Мөн отор нүүдлээр явж байгаа малчдад үзүүлж буй эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгч, автозам давааг нээх, цэвэрлэх зориулалттай техник, хэрэгслийн бэлтгэл байдалтай газар дээр нь танилцаж аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулсан байна.