Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
2015.12.23

Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.