УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.12.23

Чуулганы танхимд ороогүй ч Монголын улс төрийн зааланд бид олуулаа байгаа

“Ам нээвэл” зочны ярилцлагын  нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцлоо.

Танай намын бүлгийнхэн сүүлийн 2 долоо хоног дараалан УИХ-д хэлэлцэх байсан хуулиудыг гацаалаа гэсэн хэл амд өртөөд байна. Энэ талаар тодруулбал ?

МАН-ын бүлэг сүүлийн хоёр долоо хоног Сонгуулийн хуультай холбоотой тодорхой ахиц хийж байгаа. Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн хүрээнд л ажиллаж байна. Сонгогчдын хүсэл, саналыг хуулинд тусгахын тулд АН-аас бусад улс төрийн хүчнүүдтэй нэгдэн ижил байр суурьтай байгаа юм. Тиймээс танхимд ороогүй мэт харагдаж байгаа хэдий ч Монголын улс төрийн зааланд бид олуулаа байгаа.

МАН-ын намын бүлэг бүх хуулийн асуудалд завсарлага авсан учраас энэ байдлыг ажил хаялт гэж харах тал бий?

 АН-ынхан хүч түрэх гээд байна. Тиймээс бид хуулиар олгогдсон эрхийн хүрээнд байр сууриа илэрхийлсэн. Сонгуулийн хууль гэдэг нэг хэсэг, бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалах биш сонгогчдын эрх ашгийг дээдэлж хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа.

Ерөнхийлөгчийн сануулгыг хүлээж авсан уу?

Ерөнхийлөгчтэй уулзалт хийснээс хойш Байнгын хороод, чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлж байгаа хэдий ч оролцоогүй. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага байгаа гэдэгт хэн, хэн нь хүлээн зөвшөөрсөн. Дөрвөн асуудалд зарчмын зөрүүтэй саналтай байгаа. Тиймээс хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй.

            Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү