2010.07.09

Б.Бат-Эрдэнэ: Хоёр намд байгаа боловч хормой хот нэгтэй байхыг үгүйсгэхгүй

МАХН-ын Бага хурал уржигдар болж, Ерөнхий сайдаар МАХН-ын дарга С.Баярыг улирааж, хамтарсан Засгийн газар байгуулах тухай шийдвэр гаргаад байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай шийдвэрийг бага хурлын 15 гишүүн эсэргүүцсэний нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-МАХН-ын Бага хурлаар ямар, ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайдад намын дарга С.Баярыг дэвшүүлээд хуралд оролцогчид 100 хувийн саналаар зөвшөөрч шийдвэр гаргасан. Харин хам-тарсан Засгийн газар байгуулах тухай намын даргын саналыг 15 хүн эсэргүүцэж, 214 нь дэмжсэн байгаа.

-Таныг хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж, шүүмжлэл хэлсэн гэсэн..?

-Тэр өдөр Бага хурал болох тухай надад хэлээгүй, Хаана, хэдэн цагаас болох тухай мэдээлэл огт ирээгүй. УИХ-ын сонгууль болсноос хойш 60 хонож байхад намын удирдлагуудаас УИХ-д сонгогдсон гишүүдээ нэг ч удаа дуудаж уулзаагүй. Өмнө нь тухайн намаас УИХ-д сонгогдсон гишүүдтэй биечлэн уулздаг, ийм л жишигтэй байсан.Хамтарсан засгийн газар байгуулах намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлэгт танилцуулаагуй. Гэтэл намын Бага хурлаар ямар асуудал хэлэлцэх тухай тодорхой мэдээлэлгүй байсан. Харин бидэнтэй харьцуулахад АН-ын 28 гишүүн чинь С.Баяр даргатай өдөр болгон уулзаж байна. Бүр онигоо хүртэл гарсан байна лээ. АН-ын бүлгийн хурал дээр маргаан болоод "Чи ч Баяртай уулзсан, би ч Баяртай уулзсан. Өндөр нь уулзаагүй хүн байгаа юм уу" гэхэд Л.Гүндалай гишүүн "Би уулзаагүй" гэсэн хошин яриаг сонссон. Үүнийг бас Бага хурал дээр хэлж, шүүмжилсэн. Мөн АН-ын дарга Н.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Улс орны эрх ашгийн үүднээс бид хамтарч ажиллах бололцоотой байна. Заавал Засгийн газарт орж ажиллах шаардлага байхгүй" гэсэн байна лээ. АН-ын дарга нь ингэж хэлсэн байхад Бага хурлаар хамтарсан Засгийн газар байгуулна гээд байгаа нь ямар учиртай талаар С.Баяр даргаас асуусан.Намын Бага хурлаараа ардчилсан зарчмаар тал талаас нь ярьж, үзэл бодлоо уралдуулж байгаад эцэст нь хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах нь зөв зүйтэй байна гэсэн шийдвэр гаргалаа л даа.

-Та эсрэг саналтай байсан ч олонхийн шийдвэр хүчинтэй. Хамтарсан Засгийн газрын талаар ямар бодолтой байна вэ?

-Хэдийгээр би эсрэг байр суурьтай байсан ч цаашид олонхийн шийдвэрээ дагаад явна аа. Ер нь Монголын нийгмийн хоёр хуваачихсан, талцуулсан, улс төржуулчихсэн энэ үед хоёр талаасаа хамтарч ажилласнаар илааршдаг, нэг бодлого зорилготойгоор эх орныхоо эрх ашгийг дээдлээд явж чадвал сайн хэрэг. Гэтэл чадах уу, угүй юу гэдэг чинь өөр асуудал.Уг нь манайх засаглалын хэлбэр нь тодорхой улс орон. Парламентын засаглал чинь олонхи, цөөнхөөс бүрдсэн нөхцөлд цөөнх нь хучтэй сөрөг хучин болоод хяналт тавиад явдаг. Энэ чинь олон улсын тувшинд ч, манай улсын парламентын засаглалд ч тогтсон жишиг шуу дээ. Манай орон парламентын засаглалын хэлбэрийг сонгоод 20-иод жил явахдаа ийм л хэлбэрээр явж ирсэн шуу дээ.Дөрвөн жилд болдог УИХ-ын сонгуульд ард түмэн сонголтоо хийгээд нэг улс төрийн хүчинд олонхийн суудлыг өгсөн. Хуульд зааснаар 39 ба түүнээс дээш суудал авсан улс төрийн хучин засгийн эрхээ авч, Засгийн газраа эмхлэн байгуулж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гээд тодорхой заачихсан байгаа. Ард түмний хийсэн сонголт тодорхой байна. Хамгийн гол нь үндэстэн дамнасан эдийн засгийн бүлэглэл гэж бий. Гэтэл тэдний эрх ашиг, сонирхлыг илэрхийлсэн нам дамжсан булэглэл бодитой байна гэж ойлгож байгаа. Хоёр намд байгаа боловч магадгүй хормой хот нэгтэй байхыг үгуйсгэхгүй. 2004-2008 онд УИХ-д сууж байхдаа би хоёр талаасаа санаа нэгдээд ямар ч шийдвэрийг гаргаж болохоор юм байна гэдгийг ойлгосон. Тухайлбал, Татварын өршөөлийн тухай хуулийг би хичнээн эсэргүүцэж цөөнх болоод дийлээгүй. Хоёр талаасаа дэмжээд эрүү болон захиргааны ял, хариуцлага төдийгуй татвар төлөх үүргээс чөлөөлсөн шуу дээ. Татвар төлөх нь иргэн бурийн журамт үүрэг болох тухай Үндсэн хуулинд заасан байгаа. Гэтэл татвар төлөх үүргээс нь чөпөөлж, хэдэн тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд хууль батлаад гаргачихсан шуу дээ. Ийм зүйлээс болоод хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй байсан. Үнэхээр талцуулсан, улс төржүүлсэн зүйлээс хөндийрч салаад явдаг бол сайн л байна гэж бодож байна.

-С.Баяр даргын хамтарсан Засгийн газар байгуулах тухай саналыг эсэргүүцсэн бусад гишүүд юу хэлж байсан бэ?

-Ер нь чөлөөтэй ярилцаж, эсэргүүцэж буй үндэслэлээ тодорхой ярилцаж л байсан дaa. Цөөхөн гишүүн эсэргуүцсэн, олонхиороо шийдвэрлэсэн. Мэдээж олонхийнхоо шийдвэрийг дагана шүү дээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.