Иргэд нам дугуйлахгүй болчихвол улс төрийн гол хүчнүүд баларна шүү дээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.12.25

Иргэд нам дугуйлахгүй болчихвол улс төрийн гол хүчнүүд баларна шүү дээ

Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн, санал хурааж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Сонгуулийн үр дүнд бид итгэлтэй байх ёстой. Хар машинд сайн ч зүйл бий, хар дагуулсан зүйл ч байгаа. 24 цагийн дотор санал тоолно гэдэг их хугацаа шиг санагдаж байна. Өглөөний зургаа гэхэд дуусгахгүй бол асуудалтай зүйлүүд гарч эхэлнэ. Намын нэрийн ард байх асуудлыг ард түмэн зөвшөөрөхгүй байгаа. Сонгуулийн,  Үндсэн хуулийн асуудлуудаар иргэдтэй уулзалт хийхэд энэ асуудлыг зохицуулахыг л хүсч байсан. Иргэд нам дугуйлахгүй болчихвол гол улс төрийн хүчнүүд баларна шүү дээ” гэлээ.

                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү