2015.12.28

Иргэд уул уурхайн компанийн хоорондын итгэлцлийг бий болгох хэрэгтэй

Уул уурхайн 93 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал боллоо.

2014 онд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж уул уурхайн компаниудын орон нутагтай хийх гэрээний загварыг Засгийн газар батлахаар болсон. Гэхдээ нэг загвараар бүх гэрээг хийх нь учир дутагдалтай гэж МУУҮА-ын үзжээ. Энэ талаар тус ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Гэрээний загвар нэг л болчих гээд байна. Хуулинд журам бус, загвар гэж дурдсан учраас журмыг зөвлөмж маягаар загвар гэрээтэй хавсралт болгохыг бодож байгаа” гэлээ.