2016.01.04

Хүүхдүүд бол бидний хойч үе, ирээдүй

УИХ-ын гишүүн,Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Орхон аймагт ажиллалаа.

Тэрээр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагч болон удирдлагуудтай уулзжээ. Мөн шинэ оны баярын мэнд хүргэж хөдөө, орон нутагт амьдарч байгаа цэргийн албан хаагчдын хүүхдүүдэд бэлэг гардуулсан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шинэ жилийн баярыг тохиолдуулан албан хаагчдын хүүхдүүдэд бэлэг гардууллаа. Хүүхдүүд бол бидний хойч үе, ирээдүй. Эцэг эхээрээ дамжуулан эх орноо хамгаалж буй хүмүүс” гэлээ.

Нийт алба хаагчдын 280 гаруй хүүхдэд бэлэг гардуулжээ.