Мэргэжлийн ёс зүйгээ сахихаа тангаргалав
Мэргэжлийн ёс зүйгээ сахихаа тангаргалав
2016.01.04

Мэргэжлийн ёс зүйгээ сахихаа тангаргалав

Өнөөдөр мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол боллоо. 2015 оны сүүлийн хагас жилдУлаанбаатар хот болон орон нутагт явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцсэн 160нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйг чандлан сахихаа батлан тангараглав.

Мэргэшсэн нягтлан бодогч хэмээх энэ цолыг 1993 оноос эхлэн манай улсад олгож эхэлсэн бөгөөд саяшинээр эрх авсантай нийлээд Монгол улс нийт 3833 мэргэшсэн нягтлан бодогчтой боллоо. Нягтлан бодогчидМэргэшсэн болсноор “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар олгогдсон эрхийг эдлэж, аудитор хийх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангагдаж, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, цаашлаад дэлхийн мэргэжлийн байгууллагын гишүүн болж, мэргэжлээрээ өсч дэвшдэг.

 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сангийн сайдын 355 тоот тушаалаар мэргэшсэн нягтлан бодогчийн 5 жилийн эрхийг 127, хугацаагүй эрхийг 75 нягтлан бодогч авсан ба энэ өдөр мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй болсон нягтлан бодогчид гэрчилгээгээ гардлаа. Мэргэшсэн нягтлан бодогч нь байнга тасралтгүй сурч, мэдлэгээ дээшлүүлж хөгжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд 7 жил сурч, шалгалт шүүлэг давж байж сая хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч болдог билээ. Мөн энэ үеэр 103 шинэ аудитор ММНБИ-ийн удирдлагуудаас аудиторын батламжаа гардлаа.